Японы ерөнхий сайд Синдзо Абэ Япон улс Өмнөд Курилын асуудлаар оросын байр сууриас том зөрөлдөөнтэй байгаа гэж дахин мэдэгдэв. Нөгөөтэйгүүр, Абэ нь Орос улстай “хойд нутгийн “асуудлаар яриа хэлэлцээр хийх төдийгүй энхийн гэрээ байгуулах төлөвтэй байна. Тэрээр энэ тухай пүрэв гаригт парламетын дээд танхимын чуулган дээр мэдэгдэл хийв.

Синдзо Абэгийн хийх айлчлалыг бэлтгэхээр японы нэрт улс төрч, ерөнхий сайд асан Ёсиро Мори ойрын үед Москвад хүрэлцэн ирнэ.Өмнө нь Мори Өмнөд Курилын нутаг дэвсгэрийг хуваах боломжтой талаар өөрийн бодол саналаа хэлсэн юм. Түүний ярьснаар, Орос улсад хамгийн том, суурьшилтай, эдийн засгийн хөгжилтэй Итуруп арал үлдэж болох аж. Ингээд Кунашир, Шикотан болон Хабоман арлууд нь Японд ирж болох юм гэж экс ерөнхий сайд нэмж хэлсэн юм. Тэр цааш хэлэхдээ, эл санал нь хамгийн их болзошгүй хувилбаруудын нэг гэж үзэж байгаа гэв.

1956 онд Москвад зурсан зөвлөлт-японы хамтарсан тунхаглалд Токио нь Шикотан, Хабоман арлуудыг шилжүүлэхэд бэлэн бөгөөд гэхдээ энхийн гэрээнд гарын үсэг зурсаны дараа гэж мэдэгдсэн. Орос болон Япон улс нь эл баримт бичгийг хүлээн зөвшөөрсөн боловч, Япон улс албан ёсоор Өмнөд-Курилын бүх арлуудыг шилжүүлэхийг шаарддаг.