Цөмийн туршилтыг бүх нийтээрээ хориглох тухай гэрээний байгууллагын бэлтгэл ажлын комисс нь БНАСАУ-ын цөмийн объектуудын газруудын сейсмологийн идэвхийг илрүүлэх чадавхитай. Гэвч эдгээр туршилтуудыг цөмийн гэдгийг нотлохын тулд нь комисст дор хаяж хэд хоног шаардагадах болно гэж тус байгууллагын төлөөлөгч Анника тунборг мэдэгдэв. Цөмийн трушилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээний байгууллагын бэлтгэх комисс нь 1996 онд Венад байгуулагдсан бөгөөд төв байр нь энд байрладаг.

Өнгөрсөн долоо хоногт 2012 оны 12-р сард Умард-солонгосын пуужин хөөргөснийг буруушаасан НҮБ-ын АЗ-өөс гаргасан тогтоолын хариуд БНАСАУ цаашид пуужин хөөргөх болон цөмийн туршилтуудаа үргэлжлүүлэх төлөвтэй байгаа тухайгаа мэдэгдэв.

Өмнө нь KCNA агентлаг уламжлахдаа, БНАСАУ нь дэлхий дахин цөмийн зэвсэггүй болоогүй цагт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох арга хэмжээнүүдийг хүлээн авахгүй гэжээ.