Орос улс Израилийн Агаарын цэргийн /АЦ/ хүчнийхэн Сирид цохилт өгч байгаа тухай мэдээллийг шалгаж байна гэж ОХУ ын ГХЯ-аас мэдэгдэв. Хэрвээ уг мэдээлэл батлагдавал эл явдал нь НҮБ ын журмыг бүдүүлгээр зөрчиж байгаа юм гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Эдуардо Дель Буэй сая хийсэн мэдэгдэлдээ, өнгөрсөн лхагва гаригт Израилийн АЦ-ийн хүчнийхэн Ливи болон Сирийн нутаг дэвсгэрүүдэд цохилт өгсөн тухай мэдээлэл аваагүй байна гэжээ.

Түүний ярьснаар, Ливаны өмнө хэсэгт байрлаж байгаа НҮБ-ын энхийн хүчнийхэн израилийн АЦ-ийн хүчнийхний хэт идэвхитэй байдлыг анхааралдаа авчээ. Гэвч НҮБ-ад агаарын цохилтын тухай мэдээлэл ирээгүй байна. Өнгөрсөн лхагва гаригт израилийн онгоцнууд сири-ливийн хилийн орчимд цэргийн харуулын хуягт танкыг устгасан тухай уламжилжээ. Сирийн зэвсэгт хүчний командлал эл мэдээг няцаав. Нөгөөтэйгүүр, сирийн телевизийн сувгаар мэдээлэхдээ, Израилийн АЦ-ийн хүчнийхэн Дамаскаас баруун хэсэгт оршдог Жарамае хот дахь БХЯ-нд харъяалагддаг шинжлэх-ухааны эрдэм-шинжилгээний төвд пуужингийн цохилт өгчээ.

Тэрчлэн Ливаны аюулгүй байдлын хүчнийхний эх сурвалж уламжилснаар, Щебаа болон аль-Каа мужуудад аливаа цэргийн ажиллагаа болон дэлбэрэлтийн улмаас хохирол амссан тохиолдол үгүй гэжээ. Эх сурвалжийн мэдэлсэнээр, тус улсын нутаг дэвсгэр дээр израилийн олон тооны онгоц байгаа аж. Израилийн БХЯ уг асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзав. Түүнчлэн АНУ ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд уг явдлыг тайлбарлахаас татгалзав. Өмнө нь Ассошейтэд пресс агентлаг АНУ-ын урилгагүй зочны хэлснийг иш татан, цэргийн харуулын хуягт танкыг утсгасан агаарын довтолгоо эсэргүүцэх пуужингийн систем нь Орос улсад үйлдвэрлэгдсэн гэж уламжилжээ.