Хэдэн өдрийн өмнө Владивостокд “Ардын загасчлал” наадам болж өнгөрлөө.Гэхдээ загас сонирхогчид одоо болтол гайхамшигтай загасчлалын тухай ам хамхилгүй ярьсаар байна. Нэг уургаар 105 загас брьсан гээд бод доо!Ингэхдээ загсчдад таван газар мөс цоолохыг зөвшөөрсөн бөгөөд тэдгээрийн зөвхөн хоёроос нь загас барихыг зөвшөөрсөн юм. Иван Колесник тэмцээнд оролцогчдоос нилээд түрүүлсэн бөгөөд загасчин хүнд хэрэгтэй зүйлүүдийг худалдаж авахад зориулсан нилээд чамбай мөнгөн шагнал хүртсэн юм.

“Ардын засагчлал” наадамд 300 хүн оролцсоны тал хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байв. Энэ нь санамсаргүй зүйл, яагаад гэвэл Приморьед хүйс, нас үл хамааран бүгд загас барьдаг. Тэгээд тэмцээнд ч гэсэн тэд уралдахаар ирэхгүй юу. Тэд хүйтэн, салхитай, мөсөн дээр гарахад аюултай гэдгээс айсангүй. Гэтэл энд үнэхээр хүйтэн байсан.

Эр зориг болон хүйтнийг тэсвэртэй давж чадсан тэд нараар бахархахаас аргагуй юм. Тэр үед агаарын температур -18 С байв.Тэгвэл хүчтэй далайн салхитай болон зуун хувийн чийгшилтэй үед гадаа -40 С тэнцэхээр хүйтэн байдаг. Ийм нөхцөлд даарч, хөлдөхгүй ганц арга бол зөв зүйтэй хувцаслах юм.

Оролцогчид дайчин байсан ч, өглөө загас ерөөс гарч ирэхгүй байлаа. Хэн нэгэн загаснд хоол шидэж байхад, хэн нэгэн загасчлах байраа сольж байсан. Хүн бүр л загас хуурах өөрийн нэг аргатай байлаа. Загасчдыг заль зохиолгохгуйн тулд шүүгчид анхааралтай хянаж байлаа. Тэд загасыг бие бие нь дээ дамжуулахгүй, хоёр уурганаас илүү уурга ашиглуулахгүй байлаа.

Тэмцээн эхэлснээс хойш хэдэн цаг өнгөрсний дараа загаснууд дэгээнд орж эхлэх нь тэр. Томчууд мөсөн дороос жараахайнуудыг гаргаж байх зуур, Павлик хүү том загас барьжээ. Түүнд түүний аав, ах хоёр нь тусалжээ. Владивостокийн хувьд загас барих гэдэг бол гэр бүлийн хэрэг юм шүү.

Павлик тий том загас барьсан ч гэлээ, наадмын шагналыг хамгийн “бяцхан загасчин” гурван настай Соня хүртжээ. Наадам дээр бусад төрлийн номинацууд бас байсан. “Хамгийн том загас барьсан”, “ Ялалт байгуулах эр зоригтон ” гэх зэрэг. Мөн хамгийн хурдан мөс өрөмдсөн хамгийн хүчтэй загасчин болон таван ам бүлтэй хамгийн загасчин гэр бүлийг шагнасан. Хамгийн сэтгэл хөдлөм шагналыг Владивостокийн 82 настай эмэгтэй “Эртний загасчин” номинацаар хүртсэн. Түүнийг ач нар нь дэмжицгээж байв.

0Өвлийн тэсгэм хүйтэн, хөл доорхи эмзэгхэн мөс загасчдыг үргээсэнгүй, харин ч онгодыг нь хөглөв бололтой. Нэг ч хүн тэмцээн дуусахаас өмнө явсангүй.Хэн нэгэнд ялалт хэрэгтэй байсан ч, өөр нэгэнд наадамд оролцох нь чухал байлаа. Загасны наадмын дараа эрэг дээр тэднийг шинэхэн загасны халуун шөл, шорлог болон халуун цай хүлээж байлаа.