Хятад улс орчны бохирдлоосоо ангижирсан тэр цагт өнөөдөр ажиглагдаж буй байгалийн ер бусын үзэгдлүүдтэй тэмцэхэд хялбар байх болно. Хятадын төвийн болон зүүн бүс нутгуудын өтгөн манан, тортог болон утаатай тэмцэх ажлыг оросын шинжээчид ийн тайлбарлаж байна. Энэ бол өмнө цаг уурын түүхэнд гарч байгаагүй үзэгдэл.

Эндхийн агаарын маш өндөр даралт болон хортой хий ба хортой бодисуудын хэмжээ их байна. Тухайлбал, автомашины утааг хэлж болно гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Игорь Ушаков ярьж байна. Тэрээр 20 сая хүн амтай Бээжинд 4 сая автомашин явдаг бөгөөд энэ нь бусад хотуудын тээврийг оруулаагүйгээр гаргасан тоог гэдгийг сануулав. Энэ нь ямар нэгэн байдлаар экологийн сүйрэл гэж тэр тэмдэглээд

«Энэ нь хүний буруу үйл ажиллагаатай холбоотой. Үзэгдэл нь хиймэл шинж тэмдгийн нэгэн адил байгалийн шинж тэмдэгтэй байдаг. Энэ бол хятадуудын хувьд тулгамдсан асуудал. Одооноос нийгмийн үр дагавар гарч эхлээд байна. Хятад улсад өнгөрсөн жил байгаль орчны байдалтай холбоотой эсэргүүцлийн тоо 30 хувиар өсчээ.

Ус бохирдсон, Саяхан “Чайна дели” сонинд Янзцы голын өмнө зүгт амьдардаг хүмүүс орчин нь хүнд металлын улмаас бохирдсон тул 50 наснаас илүү амьдрахгуй гэж бичжээ. Заримдаа Хятадын ХМХ-үүд илэн далангүй бичдэгт гайхшрал төрдөг. Тэд манангийн тухай ингэж бичиж байлаа. Хятадын КН-ын 18-р их хурал дээр сайхан Хятадын тухай ярьж байсан, гэтэл тэнгэр тэр чигээрээ хар байх юм. Тэд асуудлыг нилээд шулуухан тавьдаг» гэлээ.

Хятадын тэнгэрийн манан, утаа,униар энэ бүхэн нь шинжээчдэд шинэ түгшүүр дэлдэх шалтгаан болж байна. Эрчим хүчийг болон бусад салбаруудыг яаралтай илүү цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх шаардлагатай байна гэж дэлхийн онгон байгалийн сангийн түлш-эрчим хүчний цогцолборын экологийн бодлогын хөтөлбөрийн тэргүүн Алексей Книжников “Оросын дуу хоолой” радиод хэлээд

«Одоо болтол Хятадын эрчим хүч үндсэндээ нүүрсэн дээр суурилж байгаа. Энэ нь агаарыг маш их хэмжээгээр бохирдуулж байдаг нь ойлгомжтой. Үүнтэй холбогдуулан экологийн цэвэр түлшийг нэмэгдүүлэх шаардлагатйа байгааг тэмгэдлэх нь зүйтэй юм. Хятад улсад эрчим хүчийг нүүрснээс байгалийн хий рүү шилжүүлэх хийн хоолойнуудыг барих хэрэгтэй юм» гэлээ.

Одоо экологийн сүйрлийн бүсэд Хятадын нутаг дэвсгэрийн долооны нэг орчим хамрагдаж байна. Ингэхдээ Бээжинд хамгийн өндөр түвшинтэй байгаа бөгөөд экологийн аюулын зургаа дахь түвшинтэй байгаа шүү. Сүйрэл гарах заналхийлэл байгаа тухай Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Андрей Островский хариулахдаа

«Хэрвээ салхигүй, агаарын өндөр даралттай байвал сүйрэл гарч болзошгүй юм.  Одоо хагас сар өнгөрөөд байна» гэв.

Ойрын хоногуудад Хятадын төв болон зүүн районуудад цаг уурчид бага зэргийн бороо, цас орно гэж мэдээлж байна.