Казахстан болон Орос улс Агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн систем байгуулах тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг баримт бичгийг Казахстаны БХЯ-ны сайд Адильбек Жаксыбеков болон Астанад албан ёсын айлчлал хийж байгаа Орос улсын БХЯ-ны сайд Сергей Шойгу нар үзэглэв. Казахстаны БХЯ-ны сайд хийсэн мэдэгдэлдээ, уг баримт бичиг хүчин төгөлдөр болж буй нь “Казахстаны агаарын орон зай төдийгүй үүнтэй уялдан Орос улсын хилийн нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг хангах үндэсийг бий болгож байна” гэв.