Дэлхийн эдийн засгийн байдал хүнд түвэгтэй байсан ч оросын бизнес ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байна гэсэн дүгнэлт олон улсын PricewaterhouseCoopers аудитын корпораци хийжээ.

Оросын бизнес эрхлэгчдийн 66 хувь нь ирээдүй амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин дэлхий даяар мөн тоо хэмжээ гуравны нэгээс хэтрэхгүй байна. Дараачийн гурван жилийн өсөлтөд оросын компаниудын удирдагчдын 88 хувь нь найдаж байна. Өөр олон орныг бодоход үндэсний эдийн засаг тогтонги хөгжиж байгаа учир тэд өөдрөг үзэлтэй байна гэж шинжээчид тайлбарлав.

Хөдөлмөрийн янз бүрийн зах зээл, үр ашигтай зээллүүлэлт, үнийн өсөлтийг урьдчилан харах боломж зэргийг үүнд нэмж болно. Орос улсын эдийн засгийн гол гол салбар жигд хөгжиж байна гэж Стратегийн төлөвлөлт, таамаглалын хүрээлэнгийн захирал Александр Гусев хэлээд

«Нефть хийн салбар, машины ер нь хүнд аж үйлдвэр, ашигт малтмалын олборлолт ийм хөгжиж байна. Түүнээс гадна багаж, цахим техникийн үйлдвэрлэл ба хөдөө аж ахуй хэвийн хөгжиж байна. Орос улсад олон зуун жилийн турш гол салбарын нэг хэвээр байгаа загас агнуур ч өрнүүн хөгжиж байна. Эдгээр  бүтээгдэхүүн нь гадаадад эрэлт хэрэгцээтэй болон хөгжих, гадаадаас хөрөнгө оруулах үндэс суурьтай салбар» гэлээ.

Америкийн ба европын эрх баригчдын хямралтай тэмцэх арга хэмжээнүүдийн үр дүн ч оросын бизнес эрлэгчдийн итгэлийг бэхжүүлж байна. Тухайлбал АНУ-ын Холбооны нөөцийн систем зах зээлээс эд хөрөнгө 1 триллион доллароор худалдан авах төлөвлөгөөтэй байна. Энэ нь компаниудын үйл ажиллагааг урамшуулж, ажлын шинэ орон тоог бий болгох юм. Еврогийн бүс ч найдвар төрүүлэв. Гэвч идэвхигүй алмайран сууж огт болохгүй. АНУ-д ч ЕХ-д ч тулгарсан олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Эдийн засгийн шинжээч Дмитрий Александров хэлэхдээ

«Энэ нь маш сайн дохио юм. Еврогийн бүст хямрал хяналтгүй хувилбараар даамжирч мэднэ гэсэн хэт болгоомжлох үзлийг давсан байна. Миний бодоход энэ онд ч байдал эрс доройтож, шинэ хямралын босгон дээр байх шиг сэтгэгдэл зарим үед төрөж болзошгүй. Харин еврогийн бүст хямралын хурц үеийг зарчмын хувьд үнэхээр давсан» гэлээ.

Үүний хамт оросын бизнес хямралыг давсан орнуудаас Орос улсад хөрөнгө оруулахыг гар хумхин сууж хүлээхгүй байна. Оросын үйлдвэрлэл эрхлэгчдээс гадаадынхаас илүү их хэмжээний хөрөнгө улс орондоо оруулж байна. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын үлэмж хэсэг- 400 тэрбум орчим доллар оросын бизнес эрхлэгчдэд ногдсон гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн долоо хоногт Давост эдийн засгийн форум дээр мэдэгджээ.