Ливи улсаас Сирид химийн зэвсэг шилжүүлж, өдөөн хатгах ажиллагаа явуулах гэж байна. Ямар байсан ч хакеруудын нийтлүүлсэн захидал үүнийг нотлон харуулла. Британийн «Britam Defence» хувийн хамгаалах албаны ажилтнуудын харилцсан нэгэн захидалд тухайлан өгүүлэхдээ

«Бид шинэ санал авсан.Санал Сири улстай бас холбоотой. Катараас маш ашигтай панзлал байгуулахыг санаачилж, саналыг Вашингтон сайшаасан гэж тангараглав. Бид зөвлөлтийн үйлдвэрлэлийн химийн зэвсгийг Ливиэс Хомст хүргэх ёстой. Энэ зэвсэг Асадад байж мэдэх зэвсэгтэй төстэй.

Тэд украины орос хэлтэй боловсон хүчнүүдээ ашиглаж, дүрс бичлэг зохиох санал тавьсан. Үнэнийг хэлэхэд энэ санал надад таалагдахгүй байна. Гэсэн ч ухаанд багтамгүй гэмээр хөрөнгө мөнгө өгнө гэж амласан юм. Чи энэ талаар юу бодож байна? гэж «Britam Defence» албаны ажилтан ажил нэгтэндээ бичжээ.

«Национальная оборона» ("Үндэсний батлан хамгаалалт") сэтгүүлийн эрхлэгч Игорь Коротченко үүнтэй холбогдуулан хэлэхдээ «Сири улсын байдлыг улам түгшүүртэй болгохын тулд өдөөн хатгах ажиллагаа явуулах нь тод зүйл. Энэ нь анхны дохио бишээ. Оросын цэргийн албан хаагчид сирийн армийн талд байлдан дайтаж байна гэсэн мэдээг үүнтэй холбогдуулан дурдая. Самуун дэгдээгчид оросын генералыг хөнөөж баримт бичгүүдий нь авсан гэсэн мэдээ бас үүний жишээ болж байна.

Энэ генерал тухайн үед Сири улсад цэргийн зөвлөгчөөр ажиллаад тэндээс аль хэдийнэ явж, одоо Москва орчимд оршин сууж байгаа нь хожим илрэв. Өрнөдийнхөн химийн зэвсэг хэрэглэх буюу түүнийг Сири улсад хяналтгүй тархаасан цагт цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байгааг харгалзвал энэ удаагийн өдөөн хатгалга хөндлөнгөөс цэргийн хүч хэрэглэн оролцох шалтаг болж мэднэ» гэв.

Захидал авсан этгээд чухам ямар шийдвэр гаргасныг бид мэдэхгүй байна. Энэ удаа өдөөн хатгах ажиллагаа явуулах саналы нь сайшаан дэмжихгүй боловч санаачлагчид нь тайвшрахгүй.