Өмнөд солонгосын KSLV-1 сансрын пуужинг өнөөдөр Наро сансрын хөлгийн буудлаас хөөргөв. Оросын мэргэжилтнүүд түүний анхны угсралтыг зохион бүтээж үйлдвэрлэсэн юм. Өмнөд солонгосын пуужингийн хөөргөлт өнгөрсөн оны 12-р сард БНАСАУ-аас хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөснөөс хойш Сөүлийн үндэсний нэр төрийг бэхжүүлэхэд маш чухал юм. БНСолонгос Улс хиймэл дагуул бүхий пуужингаа нутаг дэвсгэрээсэсэ хөөргөсөн дэлхийн 13 дахь улс боллоо. 140 тонн жинтэй пуужин сансрын цацрагийн тухай мэдээлэл жилийн турш авах эрдэм шинжилгээний STSAT-2C сансрын аппаратыг дэлхий орчмын тойрог замд гаргах ёстой.