АНУ-ын цэргийн командлал нисэгчгүй нисдэг аппаратын баазыг Африкийн баруун-хойд хэсэгт байгуулах төлөвлөгөөтэй байна. Бүс нутагт «Аль-Каида» болон түүний хань хамсаатнуудын ажиллагааны тухай тагнуулын мэдээ баримт авах нисэгчгүй нисдэг аппаратуудыг баазад байрлуулна. Түүнийг Мали улсын зүүн хил орчмын Нигерийн нутаг дэвсгэрт байгуулах бололтой. Одоо энд францын цэрэг лалын зэвсэгт бүлгүүдийн эсрэг ажиллагаанд оролцож байна. Саналыг сайшаавал америкийн 300 орчим цэргийг Нигерт татан шилжүүлэх тухай үүний өмнө америкийн «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн билээ. Түүнээс гадна ийм баазыг Буркина Фасод байгуулах хувилбрыг авч үзэж байна. Үүний хамт АНУ цэргийн албан хаагчдаа Хойд Африкт цэргийн ажиллагаанд оролцуулах гээгүйг Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд батлан илэрхийлэв.