Өнөөдөр АНУ-ын конгрессын сенат олон улсын хорооны дарга Жон Керрийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох саналыг батласан тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. Ардчилсан намын сенатч Керрийг Терийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай ерөнхийлөгч Барак Обамагийн саналыг дийлэнх олонхи саналаар батласан байна. Жон Керри ойрын баасан гаригт огцрох Хиллари Клинтоныг орлов.

Керри Массачусетс муж улсаас сонгогдсон сенатчийн албан тушаалыг таван жилийн  туршид хашиж, АНУ-ын сенатын гадаад хэрэг эрхлэсэн хороонд 28 жил ажиллажээ. 2004 онд тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ч Жорж Бушид (хүү) ялагджээ.