НҮБ-ын ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгчийн Сири улсын байдлыг зохицуулах талаар дэвшүүлсэн саналуудыг Орос улс судлана гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдээллээ. Зохицуулалтын төлөвлөгөөг өнөөгийн байдлаар нь хэрэгжүүлэх аргагүй. НҮБ-ын АЗ үйл ажиллагаа явуулж эхлэх ёстой гэж Брахими НҮБ-ын АЗ-ийн 2,5 цагийн хаалттай хуралдааны дараа хэллээ. Тэрээр хуралдаан дээр сирийн хямралыг зохицуулах асуудлаар илтгэл таьжээ. Брахимийн саналуудыг судлана гэж Чуркин сэтгүүлчдэд мэдээлэв.

Түүний хэлснээр Брахими 2012 оны 6-р сарын 30-ны Женевийн тохиролцоог лавлан тодруулах хэдэн санал дэвшүүлэв. Харин Орос улсыг оролцуулан НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар ба Сири улстай хил залгаа орнуудын төлөөлөгчид бүрэлдэхүүнд нь ордог «үйл ажиллагааны бүлэг» түр засгийн газрыг эмхлэн байгуулахыг оролцуулан мөргөлдөөнийг зохицуулах зарчмуудын талаар тохиролцсон билээ. 2011 оны 3-р сараас Сири улсад эрх баригчид ба сөрөг хүчин сөргөлдсөөр байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад тэр үеэс хойш 60 мянга орчим хүн амь үрэгджээ.