Өчигдөр НҮБ ба Арабын орнуудын холбооны сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими НҮБ-ын АЗ-д хандан Сири улсын байдал улам доройтож байгаатай холбогдуулан практик үйл ажиллагаа явуулахыг уриалав. АЗ « цаг үе сайн сайхан болохыг» хүлээх боломжгүй байна гэж тэрээр Нью Йоркод АЗ-ийн хаалттай хуралдааны дараа мэдэгдэв. «АЗ байдлыг хэвийн болгох дээр бүр одоо ажиллаж эхлэх ёстой» гэж Брахими сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Дипломат ажилтны хэлснээр дэлхийн хамтын нийгэмлэгээс бага зэрэг шахалт үзүүлэх нь Сири улсад ямар нэг ахиц дэвшил гаргаж мэднэ. Сирийн байдлыг зохицуулах хүчин чармайлт маань үр дүнд хүрэхгүй байна. Иймээс онц эрхт төлөөлөгчийн албан тушаалаа орхино гэж Брахими үүний хамт мэдэгдсэн тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээлэв.

«Эмгэнэлт байдал эцэс төгсгөлгүй үргэлжилж мэднэ. Дэлхийн хамтын нийгэмлэг юуны түрүүнд НҮБ-ын АЗ ийм байдлыг эцэслүүлэхэд туслах боломжтой» гэж дипломат ажилтан хэлсэн байна. Сири улс өрсөлдөгч хүчнүүдийн байлдааны талбар болсон. Тус улсыг хэсэг хэсгээр нь хуваан устгаж байна. Хөрш зэргэлдээ улсууд ийм тавилантай болохгүй гэх баталгаа алга гэж Брахими онцлов.

Буудан хөнеөөж голд хаясан 78 залуучуудын шарилуудыг өчигдөр Алеппо хотноо олж илрүүлсэн явдал Брахимийн мэдэгдлийг нотлосон нэг ёсны баримт болов.

Эдгээр шарилыг Сирийн чөлөөт арми гэгчийн хяналтад байгаа Бустан аль-Каср орчимд илрүүлсэн тухай хүний эрхийг хамгаалагчид мэдээлэв. «Жебхат ан-нусра» бүлгийн террористууд аллага хядлага үйлдсэн гэж сирийн ХМХ уламжлав. Засгийн газрын цэрэгтэй хийж буй тэмцэлд сөрөг хүчний тал орохоос татгалзсан тул залуучуудыг буудан хөнөөжээ. Харин терроистуудын хэлснээр засгийн газрын цэргийн албан хаагчид залуучуудыг хөнөөсөн юм.