Томскийн политехникийн их сургууль дээр 2012 оны 12-р сард Сеулд болж өнгөрсөн Олон улсын шинэ бүтээлийн үзэсгэлэнгийн шагналыг эрдэмтдэд гардуулав. Эрдэмтэд Солонгосын шинэ бүтээлүүдийг сурталчлах холбооны Гран-при болон хоёр мөнгөн медалийг хүртсэн юм.

Сөүлийн үзэсгэлэн-яармаг нь Зүүн-Азийн шинэ бүтээл болон шинэтгэлүүдийн салбарын томоохон үйл явдал юм. Уг арга хэмжээ нь Солонгос улсын шинжлэх ухаан болон технологийн яамны дэмжлэгтэйгээр болон олон улсын шинийг санаачлагчдын холбооны ивээн тэтгэлгээр явагддаг.

Профессор Геннадий Ремнёв төрөл бүрийн материалын гадна талын хучлага хийх технологийг боловсруулсныхаа төлөө мөнгөн хүртсэн бол проф. Михаил Сонькин хөдөлгөөнт болон хүнд хүрэх объектуудыг удирдах мониторингийн систем болон удирдлагыг боловсруулж бас мөнгөн медаль хүртсэн юм.

Солонгосын холбооны Гран-при шагналыг профессор Олег Хасанов нано нунтагаар бүтээгдэхүүн хийх технологиороо уг шагналыг авчээ.Нано шаварыг гаргах энэхүү технологи нь Солонгос болон Ази, Европын бусад орнуудад болоод АНУ-д патенттэй юм. Шинэ технологи нь илүү хэмнэлттэй аргаар өндөр чанарын хэсгүүдийг авах боломжтой аж.

Эдгээр нь цахим техник, машин угсралт болон харилцаа холбоо, лазерын техник бөгөөд сансар судлалын салбарт болоод анагаах ухаанд ашиглагдах боломжтой. Томскийн политехникийн их сургуулийн нано материал болон нано технологийн танхимын эрхлэгч, Гран-при шагналын эзэн Олег Хасанов хэлэхдээ

«Нано нунтагийг хатуу деталиудыг бэлтгэхэд ашигласнаар ашиглагдах хугацааг нэмэгдүүлж, бүтээгдэхүүнд хатуу, бат бэх чанар олгоно. Хэрвээ оптикийн тухай ярих юм бол, үүнд оптикийн тунгалаг чанар нэмэгддэг, харин электрофизикийн тухай бол эсэргүүцлийг удирдаж, хэт дамжуулах деталиудыг бий болгож болно.

Бид зөвхөн хуурай нунтагтай ажилдаг. Ингэхдээ эцсийн бүтээгдэхүүнд муугаар нөлөөлөх ямар нэгэн реагнетууд болон хортой бодисуудыг оруулдаггүй. Түүнчлэн, нано нунтагууд нь нилээд хүнд хэлбэр дүрстэй деталиудыг бэлтгэхэд хэмнэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, манай аргуудыг хэрэглэснээр илүү цэвэр болон илүү төгс бүтээгдэхүүн авах боломжтой» гэлээ.

Эдгээр нь оросын эрдэмтдийн гадаадад, тухайлбал, Өмнөд Солонгост патентлагдсан анхны бүтээгдэхүүн биш. Бусад орнуудад технологио хүлээн зөвшөөрүүлэх нь эрдэмтдэд лицэнз авах боломж олгож байгаа төдийгүй үйлдвэрлэлийн түншүүдээ хайхад боломж өгч байна.

Томскийн муж бол Орос улсын шинжлэх ухаан-техникийн төвийн нэг юм. Бүс нутгийн хувьд бүх салбарын эрдэм-шинжилгээний болон техникийн сургуулиуд байгаа нь чухал. Биднээс танайд юу алга байна ? гэж асуусан нь дээр гэж тус мужийн шинжлэх-ухаан болосвролын болон шинэтгэлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирагч Алексей Князев хошигнож байна.

Тус муж нь Орос улсын хамгийн “шинжлэх ухаан хөгжсөн“ бүс нутаг гэдгийг гэрчлэхийн тулд мужийн дэд захирагч химийн эрдэмтэн, тэр шинэ материал бүтээснийхээ төлөө Орос улсын ерөнхийлөгчийн шагнал хүртсэн гэдгийг хэлэхэд л хангалттай болов уу.

«Шинэтгэлийн бүтээгдэхүүнийг авах гэсэн аливаа хүн, ямарч салбарт байсан гэлээ, манайд хамт олон юм уу, лабораторыг олно. Манай боловсруултанд азийн бизнест сонирхолтой нэг салбарыг олоход хэцүү. Энэ бол биотехнологи, хими, эрчим хүч, цахим техник, геофизик зэрэг салбарууд юм.

Сүүлийн жилүүдэд Томск хот нь Азийн орнуудад илүү нэрд гарах болсон. Энэ нь IT технологиуд болон шинэ бүтээгдэхүүнүүд болон тэдгээрийн шинж тэмдгээр бүтээсэн материалуудын ачаар юм.IT технологийн салбарт бид камерын дурангаас объектыг таних болон дүрсийг 2D-гээс 3D рүү шилжүүлэх боловсруулалтуудаа экспорт гаргасан. Маериалауудын хувьд гэвэл, хими, электрофизик салбарт болон нанотехнологийн лабораторт онцгой амжилт авчирч байна.

Манайх нилээд хэдэн томоохон төслүүдтэй. Тэдгээрээс нилээд хүчирхэг нь манай компаний “Микран” төслийг Nokia Siemens Networks болон “РОСНАНО”той хамт хэрэгжүүлж байгаа харилцаа холбооны төсөл юм» гэж Алексей Князев хэллээ.

Томскийн эрдэмтдийн болон оюутнуудын ээлжит шинэ бүтээлүүдийн тухай мэдээ бараг өдөр бүр ирдэг. “Шинэтгэл” гэсэн энэ үг томскийн хүүхдүүдийн үгийн санд аль хэдийнэ оржээ. Томскд Залуучуудын шинэтгэлийн уран бүтээлийн төв байгуулах шийдвэр гараад байна.