Умард-Солонгосын мэдээллийн KCNA агентлаг БНАСАУ-ын удирдагчийн тухай материалаас болж гадаадын ХМХ-үүдийг хатуу шүүмжлэх өнгөтэй боллоо. Пхеньян нь өмнөд-солонгосын болон хятадын ХМХ-үүдийн Ким Чен Уны гоо сайхны мэс заслын тухай тараасан мэдээллийг эрс шүүмжлэв. Хятадын ХМХ-үүд анх удаагаа “дайсны хүчийнхэн ашигтай” мэдээ сэлтийг тараасандаа буруутгагдаж байна гэдгийг ажиглагчид анхаарчээ. Эл мэдээллийн дайн нь Пхеньян болон Бээжингийн улс төрийн харилцааг хир хөндөх бол?

Албан ёсны Пхеньян гадаадын, тухайлбал, хятадын ХМХ-үүдийн нийтлэлийн хариуг өмнө байгаагүй хатуу үгээр хариулжээ. Тухайлбал, KCNA агентлаг анхааруулахдаа, БНАСАУ-ын арми болон ард түмэн “дээд удирдалагын нэр төрийг гутаан доромжилсон, худал хуурмаг мэдээллийг ХМХ-үүдээр тараасан хэн бүхэн нь хайр найргүй шийтгэл хүлээх болно ” гэжээ.

Саяхны нэгэн өдөр хятадын телевизийн нэгэн сувгаар БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нь өөрийн өвөг эцэг Ким Ир Сентэй адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж уламжилжээ. KCNA агентлагын үзэж байгаагаар, энэхүү мэдээ нь” Өмнөд-Солонгосоос ишлэлтэй” бөгөөд “улс төрийн уучлашгүй өдөөн хатгалгад” харъяалагдах ёстой аж. Пхеньян анхааруулгадаа, нийтлэг зарчмуудаас гажиж, ичгүүр сонжуургүй эл явдал нь” янз бүрийн орнуудын хоорондын харилцаануудыг хүчтэй сөрөг үр дагаваруудад хүргэж мэдэх юм “гэжээ.

БНАСАУ өөрийн удирдагчийн тухай аливаа шүүмжлэлийг маш эмзэг хүлээж авдаг уламжлалтай.Тэгтэл ийм мэдээлэл нь өмнөд-солонгос болон японы ХМХ-үүдийн онцгой чармайлтын дүнд хомсдолгүй гэж “Оросын дуу хоолойд” оросын ШУА-ийн Дорно-дахины судлалын хүрээлэнгийн хэлтсийн дарга Александр Воронцов үзэж байна. Умардынхан одоогийн удирдагч Ким Чен Уны эцгийн тухай сөрөг мэдээллийг яг ийм маягаар эрс эсэргүүцэн  хүлээн авч байсан.

«Нөгөөтэйгүүр, Ким Чен Ирийг санах юм бол, түүний тухай янз бүрийн элдэв яриа гарч байсан. Түүнийг ухаан муутай, маш хүнд ааш зантай гэх мэт. Ийм маягийн цуу ярианууд нь одоо хүртэл үргэлжилсээр байна. Зохиогчдын уран сэтгэмж болон зохион бүтээх чадвар нь ядуу хомс байгаа нь нэг л зүйлүүдийг янз бүрийн загварт оруулан давтаж байгаагаас илт байна» гэж Александр Воронцов хэллээ.

Нөгөөтэйгүүр, ажиглагчдын тэмдэглэж байгаагаар, умард солонгосын залуу удирдагчийн гоо сайхны мэс заслын тухай мэдээ нь нилээд эрт гарч ирсэн бөгөөд хятадын зарим ХМХ-үүд ч үүнийг хэвлэсэн байсан. Хэдэн сарын туршид Умард-Солонгосын талаас ямарч хариу цохилт өгөөгүй нь хачирхалтай. Умард-Солонгосын эрх баричгдын одоогийн энэхүү эрс ширүүн өнгө аясыг чухам юугаар тайлбарлаж болох вэ? Магадгүй, энэ нь Хятадын БНАСАУ-ын цөмийн пуужингийн хөтөлбөрийг нийтийн өмнө буруушаахаас түдгэлзэж байсантай холбоотой байж ч болох юм. Сүүлийн үед Хятад улс Пхеньяныг нээлттэй шүүмжлэх болсон.

Бээжин нь БНАСАУ-ын цорын ганц холбоотон болон чухал донор орон хэвээр үлдэж байгаа төдийгүй, Пхеньяны хувьд Хятад улстай тогтоосон харилцаа нь тус улсын дэглэмийг амилуулах чухал ач холбогдолтой юм. Гэтэл Бээжин прагматик бөгөөд өөрийн дэргэд байгаа дарьтай торх руу мөнгө шидэхэд бэлэн бус байна. Нөгөө талаас, Бээжин нь БНАСАУ-д тогтвортой байдлыг хадгалахын чухлыг мэдэж байгаа, гэтэл шинжээчдийн түвшинд Ким Чен Ун рүү дарамт шахалт үзүүлэх шаардлагатай байгаа тухай саналууд нь олонтоо ирсээр байна. Тухайлбал, “Хуаньцю шибао” сонинд : хэрвээ БНАСАУ цөмийн туршилтуудаа үргэлжлүүлэх юм бол Хятад улс үүний хариуд БНАСАУ-д үзүүлж байгаа тусламжийн хэмжээгээ бууруулах ёстой байгаад эргэлзээ үгүй бичжээ. Магадгүй, Бээжин Пхеньяны хариу реакцид сэтгэл дундуурч байгаа, Хятад бусад орнуудын хамт НҮБ-ын АЗ-ийн БНАСАУ- ын эсрэг авах хоригуудыг өргөтгөх тогтоолын төлөө санал өгсөн. Уг шуугиан тарьсан “ Ким Чен Ыны гоо сайхны мэс заслын ” тухай хэрэг нь Хятад болон Умард-Солонгосын одоогийн хийж байгаа нууц зөвлөгөөнүүдийн хүнд хэцүү цуурай ч байж мэдэх юм. Магадгүй, талууд санад зөрөлдөөнтэй байж ч болох юм. Харин үүнд БНАСАУ-ын удирдагчийн Хятадад хийх айчлал илэн далангүй тодорхой байдлыг оруулж мэдэх юм. Гэвч хэрвээ айлчлал тодорхой бус хугацаагаар хойшлогдох бол энэ нь хуучин холбоотнуудын зам хүчтэй холдосныг гэрчилнэ.