Япон улсад өөрийн ЗХ-тэй болохыг хориглосон үндсэн хуулийн 9-р зүйл ангийг эргэн харах ёстой гэж үзэж байгаа ерөнхий сайд Синдзо Абэн саналыг япончуудын тэн хагас нь дэмжиж байна. “Асахи” сониноос явуулсан олон нийтийн санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна. Японы “энх тайванч” үндсэн хуулийг эргэн харахыг дэмжиж байгаа талынхны тоо өсөж байгаа бөгөөд 2009 онд 41%-тай байсан байна.

Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байгаа депутатуудын тоо японы парламентад 89%-тай байна. Японы хуулиар үндсэн хуулинд өөрчлөлт оруулхын тулд парламентын хоёр танхимын депутатуудын гуравны хоёр нь сайшаасан болон бүх ард түмний санал хураалтанд оролцсон сонгогчдын ихэнх нь дэмжсэн байх ёстой юм. Ийм учраас Япон улсад үндсэн хуулинд өөрчлөлт оруулах нөхцөл нь бүрдээд байна гэж хэлж болно.

Япон хүчирхэг армитай болох эхний алхамаа хийгээд байна. Улсын өрийг багасгах зорилгоор өөрийгөө хамгаалах хүчийг хорогдуулах тухай 2010 оны баримт бичгийг засгийн газрын баасан гаригийн хуралдаанаар өөрчилсөн байна. Батлан хамгаалахын зардал улам нэмэгдэх болно. Сенкаку арлыг булаацалдаж байгаа хятадын санаархал ихсэж байгаа болон хятадын цэргийн хүч өсөж байгаатай холбоотойгоор энэ шийдвэрийг гаргасан нь тодорхой байна.

Цэргийн хүчирхэг гүрний хувьд Япон улсыг сэргээх төлөв нь Номхон далайд япончуудтай байлдаж байсан америкчуудын хувьд хар дарсан зүүд мэт бодогдож байсан нь саяхан билээ. Харин одоо Хятад улс хүчирхэгжиж байгаа болон Умард Солонгосын байрьцгүй байдал зэрэг нөхцөл байдлаас болж хүчирхэг холбоотонтой байх ёстой гэж Вашингтон шийдсэн бололтой.

Пуужингийн тусгалаа 300-гаас 800 километрт хүргэхийг Өмнөд Солонгос улсад америкчууд зөвшөөрсөн байна. Мөн тэд Япон улстай батлан хамгаалахын хамтын ажиллагааг идэвхижүүлэх болон түүний цэргийн хүчийг бэхжүүлж, японы өөрийгөө хамгаалах хүчний чөлөөт үйл ажиллагааг хуулийн дагуу өргөжүүлэхийг сонирхож байгаа юм.

Байдлаас ажихад АНУ Япон улсыг 1945 оноос хойш хяналтдаа байлгасан шиг байлгаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. Япон улсын дотоод болон гадаад бодлогод нилээд нөлөөлж чадах боломжтой гэж үзэх үндэслэл АНУ улсад үнэхээр байгаа юм. Үүний нэг тод жишээ бол Юкио Хатоямагийн улс өтрийн гунигт хувь заяа юм. Түүний толгойлж байсан Японы АН 2009 оны сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр японы гадаад бодлогыг АНУ-аас бага хамааралтай болгох шаардлагатай байгаа тухай ихэд ярьж байсан юм.

Харин Хатоямаг ерөнхий сайд болонгуут АНУ Футэмма дахь цэргийн баазаа дахин байрлуулах тухай хэлэлцээрийг түүнтэй хийхээс татгалзсан юм. Үүний дүнд японы түүхэнд анх удаа ардчилсан ерөнхий сайд сонгуулийн өмнөх үндсэн амлалтуудынхаа нэгийг хэрэгжүүлж чадахгүй болж огцорсон юм.

Тэгэхдээ “бяцхан Япон улсад” тавих хяналт АНУ-д бодож заншснаас хамаагүй бага үр ашигтай байсан юм. Зэвсгийн чанар болон нөөцөө нэмэгдүүлэх тухай хөөрцөглөсөн яриа нь тэвчээрийн босгыг багасгаж, энэ зэвсгийг байлдаанд хэрэглэх шуналыг хөдөлгөдөгт асуудлыг гол оршиж байгаа юм.

Маргаантай газар нутгийн асуудлаар БНХАУ-тай хэлэлцээр хийх асуудлаас японы удирдлагууд татгалзснаас болж Бээжин хятадын ЗХ-нд байлдааны бэлэн байдалд байх тушаал өгөөд байна. ХКН-ын их хурал дээр ялгуусан ялалт байгуулах дайнд бэлтгэх тухай уриа сонсогдож байлаа. Цэргийн зардлаа нэмэгдүүлэх тухай японы засгийн газар мэдэгдлээ. “Дипломат” хэвлэлийн газар цэргийн зардлыг 3 дахин нэмэгдүүлж, ДНБ-ий 3%-д хүргэхийг уриалж байна.

Одоохондоо энэ нь зүгээр л хоосон яриа мэт... Гэхдээ энэ бүхэн нь “хүйтэн дайны” үеийн аль нэг талын болгоомжгүй хийсэн хөдөлгөөнөөс болж дарины агуулах дээр хаясан галтай шүдэнз шиг байдалд оруулж, бүхэл бүтэн бүс нутгийг зэвсэглэлээр хөөцөлдөх хяналтгүй байдалд оруулж чадах юм.