Хятадын Ардын чөлөөлөх арми согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзсаны дараа хятадын цэргийн албан хаагчид илүү эрүүлжиж, цэргийн эрдэмд илүү сайн шамдах болжээ. Энэ тухай гонконгийн South China Morning Post сонин бичжээ. Хятадын КН-ын ТХ ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинь өнгөрсөн жилээс Ардын үндэсний чөлөөлөх армийн журамд зарим өөрчлөлтүүдийг оруулсан юм. Тухайлбал, 2012 оны 11-р сард хүлээн авалтууд болон банкетуудын тоог бууруулах болоод согтуурулах ундааг хэрэглэхийг хориглосон. Согтуу

руулах ундааг хориглосон нь цусны даралт ихсэх болон элэгний эмгэг өвчнүүдийн тоог бууруулхад хүргэжээ. Тус армийн төлөөлөгчдийн үзэж байгаагаар, согтууруулах ундааг хориглосон явдал нь зэвсэгт хүчнийг байлдааны аюултай болон хүнд даалгавруудыг биелүүлэх чадвартай болгох цорын ганц арга болж байгаа аж.

Bloomberg агентлагийн уламжилж байгаагаар, 2012 оны 11-р сараас хятадын нэртэй Kweichow Moutai компани нь “маотай” сархадны цорын ганц үйлдвэрийн борлуулалт 20 % унажээ. Тайланд мэдээлснээр, хятадын түшмэдүүд нь “маотай” сархадны гурваны нэгийг хэрэглэдэг байна.