Роскосмос Оросын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамт шинжлэх ухааны ашиг сонирхолд нийцэх үүднээс Сар руу нисгэгчтэй нислэг хийж болзошгүй тухай асуудлыг хэлэлцэх гэж байгаа гэж Роскосмосын тэргүүн Владимир Поповкин мэдэгдэв. “Хэрвээ Саран дээр хүн байх тийм шаардлага байх ёстой бол тэнд хүн байх болно”гэж  жил бүрийн Королёвын уншлагуудын нээлтийн ажиллагааны үеэр тэр хэллээ. Өмнө нь тэр Саран дээр хүн очих ёстой, гэхдээ 1969 онд очиж, зүгээр нэг мөрөө үлдээсэн шиг биш, харин Саран дээр эрдэм-шинжилгээний зорилтуудыг биелүүлэхийн тулд” гэж хэлсэн юм.