Дэлхийн томоохон эрэл хайгуулын Google интернет-систем өнөөдөр өөрийн “Google-гийн газрын зураг” сервер дээрээ БНАСАУ-ын дэлгэрэнгүй газрын зургийг нийтлэлээ гэж америкийн “Вашингтон пост” сонин мэдээлсэн байна. Энэ газрын зураг дээр манай дэлхийн хамгийн хаалттай улсын дэд бүтцийн хамгийн жижигхэн обеъктуудыг ч тэмдэглэсэн байна. Жишээ нь энэ газрын зураг дээр метроны буудал, гольфын талбай зэргийг үзэж болно. Багахан хотын хэмжээтэй умард солонгосын хэд хэдэн хөдөлмөрийн лагерийг шинжээчид олж харсан байна. БНАСАУ-д 250 мянган улс төрийн хоригдолууд байгаа гэж хүний эрх хамгаалагчид урьд нь мэдэгдэж байсан гэж “Рейтер” агентлаг уламжиллаа. Өөрийнхөө картографын мэдээллийг сайтанд оруулах боломжтой Google Мэп Макер хөтөлбөрийн тусламжтайгаар сайн дурын газрын зураг зохиогчид энэ газрын зургийг зохиосон байна. Энэ хөтөлбөрийн тусламжтайгаар Афганистан, Мьянма улсуудын газрын зургийг зохиож байсан юм. “Google-гийн газрын зураг” сервер дээр газрын зураг нь тавигдаагүй байсан цорын ганц улс бол Умард Солонгос улс юм.