Хятад улс хөгжлийн тайван замыг сонгож байгаа ба зөвхөн энх тайванч гадаад бодлогыг явуулна, гэхдээ тус улсын үндсэн ашиг сонирхолоор наймаалцахгүй. Хятадын КН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Бээжин тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил зэрэг үндсэн ашиг сонирхолоо хэзээ ч золиослохгүй гэж тэрээр ХКН-ын ТХ-ны УТ-ийн товчооны хуралдаан дээр онцлон тэмдэглэсэн байна. Өмнөд Хятадын болон Дорнод Хятадын тэнгисийн зарим нэг нутаг дэвсгэрийн талаарх маргаантай асуудлаас болж тус бүс нутгийн зарим нэг улсуудтай Хятад улсын маргаан хурцдаж байгаа юм. Дорнод Хятадын тэнгис дэх Сенкаку арлын асуудлаар Бээжин Токиотой маргалдаж байгаа юм. Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли арлын талаар Хятад улс Вьетнам, Филиппин улсууд болон ЗӨА-ийн хэд хэдэн орнуудтай маргалдаж байгаа юм.