Сармагчинг сансарт хөөргөсөн явдал нь 2020 онд хийхээр төлөвлөөд байгаа жолоодлогот нислэгт хийсэн том алхам гэж Ираны БХЯ-ны сайд Ахмад Вахиди мэдэгдсэн байна. Сармагчин “амьд мэнд газардсан нь ираны эрдэмтэдийн агуу амжилт” гэж Вахиди улсын телевизид ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Иран улс урьд нь харх, яст мэлхий, чийгийн хорхой сансарт хөөргөж байсан гэж мэдээлж байсан юм. Ираны пуужинг баллистик технолог ашиглан хөөргөж байгаа нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчиж байгаа хэрэг гэж АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Виктория Нуланд анхааруулсан байна. Гэхдээ “сармагчингийн нислэгийг ч, пуужингийн хөөргөлтийг ч” батлаж чадахгүй гэж тэмдэглэсэн байна.