Пуужингийн эсрэг 2 дахь туршилтаа ням гаригт амжилттай явуулсан ч гэсэн ПДХ үр ашигтай систем байгуулахын тулд Хятад улсад ихээхэн зүйл хийх шаардлагатай байна. Энэ нь дайсны пуужинг амдан сөнөөх боломжийг харуулсан эхний туршилт юм гэж хятадын “Хуаньцю шибао” сонинд өнөөдөр цэргийн шинжээчийн хэлснээс иш татан уламжилсан байна. Зорилтот систем нь зөвхөн газар дээрх радар, пуужин хөөргөгч төхөөрөмж зэргийг багтаагаад зогсохгүй хиймэл дагуулын ажиглалтын сүлжээ, тэнгисийн байрлалтай радарын систем, командын болон хяналтын төв зэргийг оролцуулах ёстой гэж хятадын цэргийн шинжээч Лань Юнь мэдээлсэн байна. Иймэрхүү туршилтыг АНУ 16-гаас багагүй удаа хийсэн ч америкийн газар дээр байрлалтай ПДХ систем төгөлдөржих яагаа ч үгүй байна гэж тэр нэмж хэлсэн байна. Хийсэн туршилтуудын техникийн түвшин нь ойрын болон дунд зайн пуужинг амдан сөнөөхөөс хамаагүй өндөр юм гэж бусад шинжээчид үзэж байна. Хятадын пуужингийн эсрэг туршилт нь ямар нэгэн улсын эсрэг чиглэгдээгүй гэж Синхуа агентлаг урьд нь мэдээлж байсан юм.