Улс оронд нь онц байдал тогтоосон ч гэлээ ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн эсрэг хөдөлгөөнд хүмүүс олон мянгаараа оролцож байгаа учир Египет улсад түгшүүртэй байдал даамжирсаар байна. Тус улсын төрийн эрхэнд гарсан лалынхантай хэлэлцээр хийхээс сөрөг хүчнийхэн татгалзсан байна. Энгийн иргэдийг армийнхан баривчлах эрх олгосон Мурсигийн зарлигийг парламентын дээд танхим тун яаруу сайшаалаа. Тус улсын үндсэн хуулийн талаархи төр засаг болон сөрөг хүчний хоорондох санал зөрөлдөөнийг тодруулах тусгай комисс байгуулахыг ерөнхийлөгч зөвшөөрсөн гэж бас мэдээллэж байна. Дараа нь энэ комиссийн саналыг египетийн шинэ парламентад хэлэлцүүлэх юм.

Өчигдөр Каир, Исмалии, Порт-Саид, Александрия хотуудын гудамжинд мөргөлдөөн үргэлжилсэн байна. Хэд хэдэн тохиолдолд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий хэрэглэж бүр гал нээхэд хүрсэн байна. Исмалий хотод 20 хүнийг баривчилсан ба 8 хүн шархдаж, нэг хүн амь насаа алдсан гэсэн мэдээлэл байна.

Ерөнхийлөгч Мурсигийн шийдвэр нь ерөнхийлөгч асан Хосни Мубаракын засаглалын үе буюу өнгөрсөн үедээ буцах гэсэн санаа гэж сөрөг хүчнийхэн шүүмжилж байгаа юм. Сөрөг хүчнийхнийг нэгтгэж байгаа Улс үндэстнээ аврах фронтынхон Египет улсад сүүлийн 5 хоногийн дотор 50 хүний амь насыг авч одсон хүчирхийллийг зогсоох тухай яриа хэлэлцээ хийх Мурсигийн саналыг хүлээж аваагүй байна.

“Достур” намын дарга, МАГАТЭ-гийн тэргүүн асан Мухаммед Эль-Барадей хэлэлцээр хийхээс татгалзсан ба ерөнхийлөгчийн саналыг “өнгөлөн далдлах гэсэн бодит бус зүйл” гэж Олег Кожемяко нэрлэсэн байна. Мөн тэрээр Египет улсад цус урсгасан мөргөлдөөн гарсанд Мурси буруутай гэж хэлсэн байна. Мурситэй урьд нь сонгуулийн хуулийн талаар тохиролцоонд хүрч байсан боловч парламентад суудалтай түүний талынхан дэмжээгүй учир сөрөг хүчнийхэн төр засагтай дахин хэлэлцээр хийхээс татгалзаж байгаа юм гэж британийн “Файнэншл таймс” сонин бичсэн байна.

Гэрэл зураг