Япон улс гадаадын түншүүдийнхээ хамт БНАСАУ-ыг цөмийн туршилтаас нь татгалзуулах ёстой. Японы Эн-Эйч-Кэй телевизийн суваг ингэж мэдээлсэн байна. БНАСАУ-ыг цөмийн туршилт хийхийг хориглосон НҮБ-ын АЗ-ийн тогтоолд Пхеньян захирагдах ёстой гэж японы засгийн газар урьдын адил шаардсаар байна гэж хэлсэн сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Йосихидэ Сугигийн үгийг тус суваг иш татсан байна. Умард Солонгос улсын цөмийн туршилтад саад хийхийн тулд Япон улс АНУ, Өмнөд Солонгос, Хятад, Орос улсуудтай нягт хамтран ажиллаж байна гэж тэр хэлсэн байна. Умард Солонгос улсын түүхэнд гурав дахь нь болох цөмийн шинэ туршилт хийх гэсэн Пхеньяний санаархал нь дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшүүлсээр байгаа юм.