Японы Синдзо Абэ тэргүүтэй шинэ ЗГ-ын нэр хүнд нэг сарын хугацаанд 68 хувь өсчээ гэж орон нутгийн “Никкей” сонин уламжилжээ. Анх 2001 онд Дзюнътиро Коидзуми ерөнхий сайд болоход ЗГ-ын чансаа нэг сарын дараа анхныхаасаа дээшилж байсан. Өнгөрсөн оны 12-р сард Синдзо Абэгийн танхим бүрдэхэд явуулсан санал асуулгуудын дүнгээс шинэ засгийн газрын чансаа нь 6 хувиар нэмэгджээ. Шинэ ЗГ нэг сарын хугацаанд гаргасан улстөрийн бүх шийдвэрүүд нь сайшаагджээ. Саналд асуулгад оролцогсдын ийм өндөр үнэлэлт нь шинэ засаг захиргааны ажил болон Алжир дахь барьцаалагдсан японы иргэдтэй болон нас барсан 10 хүнтэй холбоотой явуулсан ЗГ-ын идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой аж. Хүн амын дэмжлэгийг ЗГ-ын дарамт шахалт дор тус улсыг эдийн засгийн дефляциас гаргах болон санхүүгийн бодлогын зөөлрүүлэх арга хэмжээг авсан тус улсын Төв банк аваад байна.