АНУ Ази тивд ПДХ систем байгуулж байгаагийн хариуд Хятад улс өөрийн пуужингийн технологоо шинэчлэж байна. Ням гаригт газрын байрлалтай хятадын пуужин баллистик пуужинг нислэгийнх нь дунд үед амдан сөнөөсөн байна. Энэ өдөр АНУ мөн ижил төрлийн пуужингийн эсрэг туршилт хийсэн байна.

Пуужингийн эсрэг анхны иймэрхүү туршилтын хөөргөлтийг 2010 оны 1-р сард буюу гурван жилийн өмнө Хятад улс хийж байсан юм. Тэр үед Ази тивд зориулсан америкийн ПДХ систем дөнгөж төслийн хэмжээнд байсан юм. Тэр үеийн хөөргөлтийг олон шинжээчид АНУ-д өгсөн хариу гэж үзэж байсан ба Хятад улс баллистик пуужинг нислэгийнх нь дунд үед нь амдан сөнөөх технологийг эзэмшсэн хоёр дахь улс болсон юм. Хэдэн зуун километр өндөрт агаар мандлын гадна нисэж яваа пуужин-байг сөнөөх нь энэ туршилтын техникийн хүндрэлтэй байдал юм. Энэ бүс бол дэлхий орчимын тойрог зам дахь хиймэл дагуулуудын нисдэг бүс юм. Тэгэхлээр үнэн чанартаа ПДХ системүүдийн элемент болон хиймэл дагуулуудын эсрэг боловсруулалтын тухай ярьж байна гэсэн үг.

Америкчууд хятадын пуужингийн нөөцийг тэглэх америкийн стратегийн эсрэг үйл ажиллагааныхаа шинэ үе шатыг Хятад улс эзэмшиж байна гэж ОУ-ын ШУА-ийн Олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн дээд сургуулийн олон улсын аюулгүй байдлын төвийн удирдагч Алексей Арбатов тэмдэглэж байна: «АНУ-ын АНД-н бүс нутагт дэлгэрүүлж байгаа ПДХ системийн талаар Хятад улс эмзэглэж байгаа юм. ПДХ системийг даван туулах янз бүрийн арга барил пуужингийн гол хэсгийг хуваах, хуурамч бай, бүх боломжийн саад тотгоруудыг Хятад улс эхлээд эрж хайж эхэлсэн юм. Дараа нь тэд өөрийн ПДХ систем байгуулах замд эргэлт буцалтгүй орсон юм. Харин америкийн даяарчлалын болон бүс нутгийн ПДХ системийн 90% нь АНД-н бүсэд ногдож байгаа юм. Энэ систем ньУмард Солонгос улсын эсрэг гэсэн албан ёсны үндэслэлтэй байдаг юм. Харин үнэн чанартаа Хятад улсын эсрэг чиглэгдсэн байдаг юм» гэж тэр ярилаа.

Хятад улс өөрийн ПДХ системийн туршилтыг АНУ-тай цэрэг улс төрийн сөргөлдөөн эрс хурцадсан үед хийлээ. Америкийн ПДХ системийн тулгуур цэг болсон цэргийн бааз хэлбэртэй хятадын эсрэг хана түүний эргэн тойронд бий болж байгааг Хятад улс харсаар байна гэж Нийгэм улс төрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев тэмэдэглэлээ: «Шинэ цэргийн баазууд байгуулсаар байна. Жишээ нь: Австрал улсад байгуулсан бааз хятадын эсрэг чиглэгдсэн гэдэг нь тодорхой ба бусад баазуудын нэгэн адил ПДХ системийн хилийг өргөжүүлэх зорилготой юм. Америкийн ПДХ систем нь Аляскагаас Австрал хүртэл хагас цагираг хэлбэртэй юм. Энэ цагирагт Япон, Өмнөд Солонгос, Филиппин улсууд багтаж байгаа юм. Хятадын тив хоорондын баллистик пуужингийн боломж хязгаарлагдмал учраас Хятад улс ПДХ системийн энэ зааг дээр онцгой анхаарал хандуулах болно» гэж тэр ярилаа.

Баллистик пуужингуудыг гарааных нь үед илэрүүлэх талаар Хятад улс асуудалтай юм. Хятад улс энэ хоцрогдлыг өөрийн сансарыг эзэмших хөтөлбөрийн тусламжтайгаар арилгах бодолтой байна. Тус улс энэ жил сансарын 20 аппарат хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм. Эдгээрийн дөрөвний нэг нь цэргийн зориулалтай гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна. Харвах үед нь үүсдэг галын дөлөөр пуужинг гарааных нь үед илэрүүлнэ гэдэг өөр асуудал юм. Японы нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд дээр байрлуулсан “Пэтриот”америкийн амдан сөнөөгч пуужин үүнийг чадах юм. ОУ-тай стратегийн зөвлөлдөөн хийснээс хойш хагас сарын дараа Хятад улс газар дээр байрлалтай ПДХ системийнхээ туршилтыг хийсэн байна. Тэр зөвлөлдөөн дээр Москва, Бээжин хоёр Ази тивд байрлуулж байгаа америкийн ПДХ системийн эсрэг хамтран хариулт өгөхөөр тохиролцсон байна.Талууд мэдээлэл солилцоод зогсохгүй өөрсдийн үйл ажиллагаагаа зохицуулахаар болсон байна.