Шинэ Зеландад гэрийн муурны эсрэг кампанит ажил эхэлжээ. Уг ажлыг орон нутгийн бизнесмен Гарет Морган санаачилжээ. Түүний санаачилгыг дэмжигчид ч, эсэргүүцэгчид ч байна. Гэхдээ сүүлийнхний санал олон нийтийн эрс эсэргүүцэлээс үзэхэд нилээд хүчтэй байна. Шинэ Зеландад муур бусад улс орнуудаас харьцангүй их байдаг бөгөөд тус улсын гэр бүлүүдийн хагас нь дор хаяж нэг муур тэжээдэг байна.

Муурын эсрэг кампанит ажлаа Морган тайлыарлахдаа, нилээд хэдэн тоо баримт дурдаж байна. Эдгээр гэрийн адгууснуудаас болж ховордсон 33 төрлийн шувуу ор тас алга болохын ирмэг дээр тулж ирээд байгаа төдийгүй, тухайлбал, Шинэ Зеландын бэлэг тэмдэг болох хуурай замын киви шувуу. Бусад ховор шувуудад аюул учраад байна. Жишээ нь, муур долоо хоногт зуугаар нь устгаж чадах богино сүүлт сарьсан багвахайнууд байна гэж санаачлагч эр ярьж байна. Гэрийн муурууд ч төрөлхийн алуурчид байдаг гэж Морган өөрийн Gats To GO сайтан дээр бичжээ. Нөгөөтэйгүүр, бизнесмен унтуулах маягаар тууштай арга хэмжээ явуулахын эсрэг ибайр суурьтай байна. Тэр мууруудыг цэвэршүүлж, гэрээс гаргахгүй байж, тэдпийг үхсэнийх нь дараа дахин мууртай баолохгүй байх саналыг тавьж байна. Үүний дүнд аажимдаа гэрийн алуурчны тоо буурах ёстой аж.

Морганы санал болгож байгаа аргууд нь шалтгаануудтай бус, харин үр дагаваруудтай тэмцэх арга хэмжэээнүүд юм. Амьтан судлаачид үзэхдээ: Шинэ Зеландыг нээсний дараа тийшээгээ бусад тивүүдээс амьтан аваачихгүй байх ёстой байсан, тэр тусмаа араатан амьтныг шүү дээ. Чухамдаа арлууд дээр нисдэг амьтан үгүйгээс тэд энд бий болсон. Гэхдээ муур авчирсан шилжин суурьшигчид эдгээр амьтдын төрлийг хадаглан үлдэх талаар ерөөс бодоогүй.

Морганы одоогийн бодлого нь өмнө үеийн амьтадтай хийх “хортой” тэмцлийг санагдуулж байна. Тэдгээрийг Хятад, ЗХУ-ад явуулж байсан юм. 1950-иад оны эцсээр Хятад улс бор шувуутай дайн зарлаж, тэдгээрийг үр тарианы ургацны дайсан мэтээр зарлаж байсан. ЗХУ-ад 1940-өөд оны сүүл үеэр гэрийн малд хор хөнөөлтэй чонын сүргийн эсрэг авд гарчээ. Гэхдээ энэхүү “хортой” амьтдыг устгах кампанит ажил нь одоогийн Шинэ Зеландад явуулж байгаа тэмцэлээс зарчмын эрс ялгаатай болохыг зоологч Антон Евсеев ийн ярьж байна: «Хятад улсад бор шувуу болон Орос улсад нутгийн боохой нь орон нутгийн экосистемийн нэг төрөл. Ийм холбоо нь хэдэн мянган жилийн настай. Тиймээс тухайн тохиолдолд олон толгойгоор устгах нь экосистемүүдэд хор хөнөөлтэй байсан. Шинэ Зеландын муурнууд өөр төрлийн элэментүүд бөгөөд энэ төрөл нь түрэмгийлэгч юм».

Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, Гарет Морган нь яаж ч хичээсэн бай, түүний үйл хэргийг залгамжлагчид нь Шинэ Зеландад тулгамдсан асуудлуудыг шийдэж эс чадна. Хүмүүс ихэнхидээ өөрсдийн гэрээс гаднах асуудлыг төдийлөн тоодоггүй. Тухайлбал, ховордсон амьтад болон шувууны асуудлуудаар. Тиймээс муурны эсрэг кампанит ажил нь шинэ зеландчуудын дунд хараахан дэмжлэг олоогүй бөгөөд тэдний 24 % нь дэмжиж байна. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар, хамгийн гол нь уг асуудалд анхаарал татах бөгөөд “яриаг эхлүүлэх” нь чухал ажээ.