Өнгөрсөн оны Орос улсын аж үйлдвэрийн уналт эдийн засгийн өсөлтийг хэрхэн урамшуулах талаар мэргэжилтэнүүдийн дунд мэтгэлцээн үүсгэсэн. Нилээд хэдэн шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь зээлийн бодлогыг зөөллөхгүйгээр яавч болохгуй аж. Эл саналыг Орос улсын Төв Банк тийм ч хатуу хүлээж авсангүй. Дэлхийн санхүүгийн хямралын үед гол урьтал бол шинэтгэлийг хөгжүүлэх юм.

Холбооны Улсын статистикийн газрын /Росстат/ тоо баримтаар, 2012 онд аж үйлдвэрийн өсөлт нь 2,6 % хүрчээ. Энэ нь урьдчилан төлөвлөж байснаас 0,5 хувиар доогуур үзүүлэлт бөгөөд 2011 онтой харьцуулбал, бараг 2 % доогуур аж. Үйлдвэрлэгчдийн ирээдүйд үл итгэх итгэлийг зээлийн хүүг бууруулж байгаа явдал сарниулж болох юм. Гэтэл Оросын Төв Банк ийм арга хэмжээний эсрэг зогсч байна. Төв Банкны дэд тэргүүн Алексей Улюкаевын саяхны мэдэгдэлд, энэ нь шинэ “савангийн хөөс” бий болоход болон тус улсад үнэ ханш нэмэгдэхэд хүргэж мэдэх юм. Ингэхдээ зээлийн бодлогыг өөрчлөх санааг эцэслэн үгүйсгээгүй байна.

Хэрвээ болзошгүй эерэг талуудын чадавхитай эрсдэлүүдийг тунгаавал, Төв Банк нь ийм алхам хийж болох юм. Гэхдээ хямд зээлүүд нь Европ болон Америкт санхүүгийн хямрал занлахийлж байгаа энэ үед Орос улсын аж үйлдвэрийг амилуулж чадах уу? Тэгвэл үүнд эргэлзэж байгаа Үндэсний шинжилгээ судалгааны их сургуулийн дэргэдэх Эдийн засгийн сургуулийн эрдэм-шинжилгээний удирдагч Евгений Ясины яриаг одоо сонсгоё: «Дэлхийн эдийн засаг түргэн шуурхай тогтворжиж байгаа гэдэгт би итгэхгүй. Орос улс нь одоо дэлхийн дэийн засгийн хэсэг болоод байна. Эл баримттай бид ч эвлэрэх ёстой. Өөрөөр хэлэх юм бол, өнөөдөр бид өсөлтийн болон хөгжлийн нэг хүчин зүйлд тулгуурлаж болх юм. Энэ бол шинэтгэл. Гэхдээ үүний тулд шинэтгэлийн генерацын төв болох ёстой бөгөөд үүнд 30-40 жил шаардагдана. Үүнийг тэр үе хүртэл бид тааруу амьдралтай байна гэж ойлгож болох уу? Үгүй. Орос улсын эдийн засагт онцгой заналхийлэлийг олж харагүй байна» гэж Евгений Ясин батлан хэллээ.

Үнэндээ бол оросын аж үйлдвэрийн цаашдын ирээдүй нь тийм ч муу биш юм. Ингэхдээ одоо үед аж үйлдвэр ч гэсэн сайхан үедээрээ байгаа юм биш, тэгээд ч Орост төдийгүй бусад орнууд ч гэсэн хүнд байгаа. Гэхдээ орос улсын үзүүлэлтүүд нь эерэг ач холбогдолтой бүсэд байгаа юм шүү.

Энэ нь юутай ч, тогтвортой байдлын тухай өгүүлж буй юм. Мэдээж хэрэг, ДНБ-ний тогтвортой өсөлт төдийлөн хангалтгүй байгаа гэж Орчин үеийн хөгжлийн хүрээлэнгийн захирал Игорь Юрганс ийн ярьж байна: «Хөжлийн эрчийн тухай ярих юм бол, манай төсвийг дүүрэгэхэд болон нийгмийн өмнө хүлээсэн үүргүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах урт хугацааны ирээдүйд ийм байхгүй. Оптимист хүмүүс шаардагдаж байгаа ДНБ-ний 5 хувийн тухай ярьцгааж байхад, пессимистууд 3 % гэж байна. Ингэхдээ Орос улсын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд бидэнд дор хаяж 8 % шаардагдах юм. Эл үзүүлэлтэнд ойрын 7-8 жил хүрэхгүй нь ойлгомжтой. Үүнээс үзэхэд, үйлдвэрлэгчдийн оюу ухааныг хүлээцтэй пессимизм эзэмдэж байна» гэж Игорь Юргенс үзэж байна.

Байдал зөвхөн дэлхийн эдийн засгийн системийн нийтлэг эрүүлжилт болон оросын эдийн засгийн бүхий л салбарт шинэтгэлийг идэвхитэй нэвтрүүлснээс шалтгаална гэж шинжээч тэмдэглэж байна. Технопаркуудын нээлт, хууль тогтоомжуудын шиэнчлэл болон хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах болоод дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зэрэг нь эрх баригчдын энэ чиглэлд хийж байгаа алхмууд юм.