Франц болон малигийн цэргийн командлагчид Малигийн хойд хэсгийн Томбукту хотыг шууд эзлэн авахаас босогчдын уйгагуй эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилжээ. Энэ тухай өнөөдөр парисын “Фигаро” сонин уламжилжээ. Хэвлэлийн мэдээлснээр, эл хотын ойролцоо францын болон малигийн црэгийн тагнуулууд байгаа аж. Ойрын үед тэдэнтэй цэргүүд хотыг эзлэн авахаар нэгдэцгээх аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд босогчдын эсрэг ажиллагаанд оролцогчид маш чухал Гао хотыг богино хугацаанд эзлэн авчээ. Томбукту хотыг босогчдоос чөлөөлөсний дараа стратегийн чухал ач холбогдолтой Кидалийг чөлөөлнө. Ирж байгаа мэдээгээр, тэнд алан хядагчдын толгойлогчид байрлаж байгаа аж.