Өөрсдийн хүчээр бүтээсэн хятадын “Юнь-20” алсын зайн цэргийн тээврийн онгоц анхны туршилтын нислэгээ бямба гаригт үйлдлээ гэж хятадын ХМХ-үүд өнөөдөр мэдээллээ. Энэ шинэ онгоц нь хятадын армийн зэвсэглэлд байгаа хамгийн хүнд танкыг ч тээвэрлэх боломжтой гэж уг мэдээлэлд заасан байна. Тус онгоц 55 хүртлэх тонн ачааг тээвэрлэх чадвартай бөгөөд дорнод Хятадаас Каир хот хүртэл буулгүй нисэж чадах юм.