Сирийн зохицуулалтанд иргэний дайнаас зайлсхийхийн тулд улс төрийн бүх хүчнийхэн оролцох ёстой. Энэ тухай Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев CNN телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. “Яриа хэлэлцээрийн ширээний ард сүннитүүд, шиитүүд, алавитууд, друзууд болон христийнхэн бүгд суух ёстой юм. Зөвхөн ийм тохиолдолд л үндэсний бүрэн хэмжээний яриа хэлэлцээрийг зохицуулж болох юм” гэж тэр хэлжээ. Эс тэгвээс Сирид хэдэн арван жил иргэний дайн үргэлжилж болзошгүй гэж ерөнхий сайд үзжээ. Нөгөөтэйгүүр, засгийн газрын тэргүүн тэмдэглэхдээ, одоогийн улстөрийн элитийг зэвсэгт мөргөлдөөний дүнд шахан зайлуулах нь байж боломгүй зүйл гэжээ. Дэлхийн олон нийтийн зорилго бол талуудыг яриа хэлэлцээрийн ширээний ард суулгахад оршино гэж Медведев нэмж хэлэв.