АНД бүсийн орнууд нь одоогийн дуудлагууд болон заналхийллүүдийг хамтдаа сөрөн зогсох ёстой юм гэж ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт Владивостокийн Русский арал дээр ажлаа эхэлсэн АТЭС-ийн парламентын 21 дэхь чуулганд оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ дурджээ. Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, уулзалт нь Орос улсын даргалж явуулсан “АНД бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны” арга хэмжээнүүдийн үргэлжлэл болж байна. “Та бүхний эл ажил үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Харин үүний үр дүн нь АНД бүсэд аюулгүй байдал болон хөгжил цэцэглэлтийг хангахад нөлөөлөх болно” гэж Путин хэлжээ.