Бразилийн ерөнхийлөгч Дилма Русеф Санта-Мария хотын Kiss н шөнийн клубт гал түймэр гарсны улмаас 245 хүн амь эрсэдсэн явдалд гашуудал зарлав. Эмгэнэлт явдал гарсан мужид гашуудал 30 хонолг үргэлжлэнэ гэж орон нутгийн ХМХ-үүд уламжлав. Сүүлийн үед ирж байгаа мэдээнээс үзвэл, нас барсан хүмүүсийн тоо 245 т хүрээд байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 92 хүн хүргэгдээд байгаа бөгөөд тэд хорт утаанд хорджээ. Шөнийн клубд гарсан түймэр нь ням гаригийн шөнө орон нутгийн нэгэн рок-хамтлагийн тоглолтын үеэр гарчээ. Концертэнд нийт нэг мянга орчим хүн цугларсан байсны дийлэнхи нь эндхийн их сургуулийн оюутнууд байжээ. Гал түймэр хэдхэн хоромын зуур танхимд дүрэлзэж эхлэхэд, хамгаалтынхны хааж орхисон хаалганаас болж байдал хүндэрч, эмх замбараагүй байдал үүсчээ. Урьдчилсан мэдээгээр, гал түймрийн гол шалтгаан нь тайзан дээр хамтлагуудын асаасан салютууд байж болзошгүй байна.

Гэрэл зураг