Владивостокийн Русский арал дээр АЗН далайн парламентын 21-р чуулган нээгдэв. 30 орчим орны төөлөгчид эдийн засаг, худалдааны салбарын харилцан ажиллагааг өргөтгөх болон аюулгүй байдал болоод бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаах хэлэлцэн ярилцана. Чуулганы төлөөлөгчдөд ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгээ ирүүлжээ. Уг баримт бичигт АНД бүийн орнууд одоогийн гарч байгаа дуудлагууд болон заналхийллүүдэд хамтдаа сөрөн зогсох ёстой юм. Чуулган нь уламжлал ёсоор АТЭС-ийн ДХУ-аас хэдэн сарын дараа буюу 1-р сарын хоёрдугаар хагаст зохиогддог нь санамсаргүй зүйл биш юм. Оролцогч орнуудаас гадна ажиглагч орнуудын төлөөлөгчид оролцож байна, тухайлбал, Бирм болон Афганистаны төлөөлөгчид байна, эдгээр орнууд нь АНД бүсийн байнгын гишүүн болохыг эрмэлзэж байна. Чуулганы анхны салбар хуралдаанаар улс төр болон аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцжээ. Төвийн асуудлуудын нэг нь мансууруулах бодисийн хууль бус наймаатай тэмцэх асуудал байлаа. Хоёрдахь өдрийн хуралдаанаар эдийн засгийн болон худалдааны харилцааны асуудлууд болоод бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд АНД бүсийн орнууд нилээд анхаарлаа тавиад байгаа Сибирь болон Алс-Дорнодын хөгжлийн хөтөлбөрийг танилцуулах ажиллагаа болно. Гуравдахь өдөр – АНД бүсийн Европын орнуудтай хамтын ажиллагааг болон цаашдын төлөвийг дүгнэх өдөр. ДХУ-ын ажилд Европарламентын төлөөлөгчид оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх чуулган хамгийн нэртэй хамтлагууд оролцсон Гала-концертын хөтөлбөрөөр өндөрлөх болно.