Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси улс орондоо онц байдал тогтоох ёстой гэж «Лалын ахан дуус» хөдөлгөөн мэдэгдэв. Лалын хөдөлгөөний боловсрулсан шинэ Үндсэн хүүлийн дагуу төрийн тэргүүн зөвхөн нэг долоо хоногоор онц байдал тогтоох эрхтэй юм. Онц байдал тогтоох хугацааг сунгах шийдвэрийг парламент сайшаах ёстой. Мурси улс орныхоо байдлыг бурэн хариуцах ёстой гэж сөрөг хүчин узэж байна. Сөрөег хүчний удирдагчид үндэсний зөвшлийн засгийн газрыг эмхлэн байгуулахыг эрх баригчдаас шаардаж байна.Тэгэхгүй бол парламентын сонгуульд оролцохгуй гэж сүрдүүлжээ. Харин Египетийн шинэ шинэ хот мужийн байдал эмх замбараагуй болж байна. Суэцэд эсэргуцэгчид цагдаагийн газрыг дайран шатааж, зэвсгий нь авчээ. Тэд Алексадрия Каир хоёр хотод хүүль сахиулагчидтай мергелдсеер байна. Өчигдөр орой Тахрир талбай орчмын байдал хурцдав. Зөвлөлдөх зөвлел ба ДХЯ-ыг дайрахыг олон зуун залуучууд оролдсон юм. Тэд эдгээр байшин хамгаалж байсан цагдаа нарыг чулуудаж, шатахуунтай лонх шидэсний хариуд цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэв. ДХЯ-ны тоо баримтуудаас харахад өнгөрсөн хоногт эмх замбараагуй байдал өдөөсөн 130 гаруй хүнийг баривчилжээ. Египет даяар мөргөлдөөнд 46 хүн амь насаа алдав.