Мали улсын засгийн газрыг дэмжих гэсэн Парисын оролдлого Африк тивийн байдлыг эрс хурцатгах уршигтай болов. Мөргөлдөөн энэ жижиг улсын хилээс халив. Байдал хурцдсаар байна. Францын цэрэг Мали улсад ажиллагаа явууулж эхлэсний дараа Алжирт хүмүүсийг барьцаалж, Эритрейд эргэлт хийхийг оролдож, Судан ба Зимбабвед дотооын санал зерелдеен гаарав. Одоо өөр ямар улсыг хамрах бол?

Европ бус нутагт америкийн ба хятадын нөлөө өргөжиж байгааг тэвчилгуй «өөрийн тоглоом едеехед» бэлэн байх шиг байна. Учир нь Африк тив байгалийн асар их хэмжээний нөөц болон газар зуйн тохиромжтой байрлалтай юм. Ийн геополитикын тэмцээн өдөөгчид шажны радикал узэлд нэрвэгдэж зовниж байгаа орон нутгийн оршин суугчдын саналыг тоомсорлохгуй байна.

Мали улсад болж байгаа хэрэг явдал түгшүүртэй байдлыг даамжруулав.Үрьд өрнөдийн дэмжлэгээр арабын хавар гэгч иргэний олон дэглэмийг тулхэн унагасан билээ. Харин бух тивийг эзлэхийг санаархсан лалын радикал үзэлтнүүд эдгээр дэглэмийг орлов. Үүний уршгаар Судан, Сомали, Ливи, Мавритани, Мали, Нигери, Алжир ба бусад улсын хамрах түгшүүртэй байдалтай бус бий болсон. Цуст ажиллагаа өөр хэдэн улсад явуулж мэднэ гэж Африкийн хүрээлэнгийн шинжээч Анатолий Саватеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Мавритани «сулхан тал» болж мэднэ. Мавританы оршин суугчид Афганистан ба өрнөдийн соёл иргэншлийг эсэргүүцэж байгаа лалын ертенцийн еер хэсэгт зэвсэгт бүлгүүдийн ажиллагаанд оролцож байна гэж удаа дараа мэдээлсэн билээ. Мөн лалын радикал хүчин Ган, Буркина-Фасо,Нигерид дур зоргоор авирлаж болзошгүй. Нигерийн муж улсуудын тэн хагас нь шариатыг амьдралын энгийн хэвшмэлийн өдөөс сөргүүлэн тавьж байна» гэв.

Африк тивд терроризмтэй хийх тэмцлийн шинэ үе эхлэснийг Малид явуулж байгаа ажиллагаа харуулав. Гэвч өрнөдийн жинхэнэ зорилго зарлан мэдээлснээс өөр байна. Африкийн нефть, хий, уран, алт, алмас эрдэнэ, зэс зэрэг неец баялгийг хяналтдаа авах нь өрнөдийн гол зорилгын нэг юм. Терроризмтэй хийх тэмцэл бас сөрөг дунтэй болж мэднэ. Ийн тэмцэл зарим үед лалын радикал салан тусгаарлах узлийг гааруулан еегшуулдэг. Терроизмын нэг ёсны хөдөлгүүр болох «Аль-Каидагийн» нөлүүнд тивийн олон орон хамрагдаж мэднэ гэж Африкийн хурээлэнгийн шинжээч Владимир Кукушкин тэмдэглэн хэлээд: «Арабын хойд Африк ба экваторын хооронд орших олонхи улс «Аль-Каидагийн» нөлөөнд автаж болзошгүй. Юу гэвэл тэнд хил бараг хамгаалахгуй байна» гэв.

Лалын хэт даврагч үзэлтнүүд ч, тэдний дайсан өрнөдийнхөн ч бус нутгийн нөөцийг илүү өргөн ашиглахыг санаархсан. Иймээс ойрын үед байдал зохисгуй замаар хегжин даамжирч магадгуй.Шажны радикал үзэлтнүүд нефтийн орлогын гуравны хоёрыг хяналтдаа авсан Ливи улсын жишээ зэвсэгт булгуудийг өөгшүүлж байна.

Орчин цагийн өөрчлөгдсөн нөхцөлд зорилтоо колоничлолын арга барилаар биелуулэхийг оролдох нь өрнөдийнхний гол алдаа болсон юм. «Россия в глобальной политике» сэтгүүлийн эрхлэгч Фёдор Лукьянов «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа энэ тухай мэдэгдээд: «Одоо арабын Дорнод ба Африкт болж байгаа хэрэг явдал гол телев дарангуйлан захиргаадах дэглэмуудийн тусламжтайгаар эдгээр улсад бур хагас зүүн жилийн турш баримталж ирсэн арга барил бурмөсөн дампуурсныг тусган харуулж байна. Гэвч үүнтэй холбоотой асуудлудыг колоничлолын арга барилаар шийдвэрлэж болохгуй. НУБ-ын АЗ-ийн хориг тогтоох эсэхээс ул шалтгаалан өрнөдийнхөн колоничлолын арга барилыг ашиглаж байна» гэв.

Гэсэн ч цуст ажиллагааг зогсоож, хунийн эрхийг хангахыг соёл иргэншилт гэгч орнууд уриалахын хамт бус нутагт хүч хэрэглэх ажиоллагааг оролцуулан еерийн дан прагматик бодлого явуулж байна. Шинэ тусгай ажиллагаа явуулна гэж лалын хэт даврагч бүлгүүд амлав. Ийн ажиллагаанд маш олон хүн гарцаагуй хэлмэгдэнэ. Африкт хийх их дайн гариг дэлхийн янз бурийн цэгт хор холбогдолтой болох юм. Харш орднуудынхаа өндөр бэхлэлтийн цаана нуугдаж амгалан тайван сууна гэдэгт хэт ашиг, улс төрийн ашиг сорихолын хойноос хөөцөлдөж байгаа элитын төлөөлөгчид итгэсээр л байна.