Өнгөрсөн онд Өмнөд Солонгосоос БНАСАУ-д үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж 28 хувиар багассан байна. Энэ нь сүүлийн 16 жилд хамгийн бага хэмжээ болсон гэж өнөөдөр Сеулд нэгтхэх яамнаас мэдээллээ. 2011 онд Пхеньянд 19,6 тэрбум вонын (18,2 сая доллар) хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бол өнгөрсөн онд 14,1 тэрбүм вон(1з,1 сая доллар) хуртэл багассан юм. 2010 оны 3-р сард Шар тэнгист өмнөд солонгосын « Чхонан» хөлгийг живүүлсний улмаас солонгос хоорондын харилцаа доройтсон явдал уунд нөлөөлсэн юм. Түүнээс гадна 2010 оны 11-р сард БНАСАУ-ын эргийн харуул хил орчмын Ёнпхёндо арлыг их буугаар будсны уршгаар тэнгисийн хоёр явган цэрэг, энгийн хоёр оршин суугч амь үрэгдсэн билээ. Пхеньяний цемийн туршилт ба алсын тусгалтай баллистик пуужингийн хөөргөлт Умард Өмнөд Солонгосын хоорондын харилцаанд зохисгуй нөлөө үзүүлснийг Өмнөд Солонгосын нэгтгэх яамны төлөөлөгч тэмдэглэв.