2012 оныг бодоход энэ онд еврогийн бүсийн эдийн засгийн байдал нэлээд сайжирсан ч тайвшрах цаг болоогүй гэж Давост Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард Дэлхийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ. « Эдүээ еврогийн бүсийн 17 улсын 3 нь ОУВС, Европын комисс, Европын Төв банкны хөтөлбөрт захирагдсан. Удахгүй Кипр улс бас ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж болзошгүй» гэж тэрээр тэмдэглэв. Мен Испани Итали хоёр улс санхүүгийн зах зээлүүдээ нэлээд нээлттэй болгосныг Лагард дурдав. Түүний хэлснээр Европын Төв банкны үйл ажиллагаа болон зарим улсын нийгэм-эдийн засгийн шинэтгэлийн талаар гаргасан амжилт байдлыг сайжруулахад тус дөхөм үзүүлсэн. «Нааштай үр дүнд тайвшрахгүй зарчмыг баримталж байна. Юу гэвэл 2013 он бас хүнд түвэгтэй ажил хийх жил болно" гэж ОУВС-ийн тэргүүн Лагард тэмдэглэн хэллээ.