Иран улс олон улсын зургаан зууч улсад хандан (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишууд, Германи) ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэх ээлжит үүлзалт хийх өдөр хугацааны тухай шийдвэрийг даган мөрдөхийг уриалав. Ираны улсын телевиз радиогийн компанийн мэдээлснээр зуучлах зургаан улс 1-р сард хэлэлцээ хийхэд бэлэн биш байна гэж европын дипломат телеелегчдийн дэд тэргүүн Хельга Шмидт хэлж, уулзалтыг 2-р сард хойшлуулж хийхийг ираны хэлэлцээ хийж байгаа хэсгийн дэд тэргүүн Али Багерад санаачилжээ. Иран улс хэлэлцээ хийхэд бэлэн гэж Багери хариулаад урьд товлосон өдөр хугацааны тухай шийдвэрийг даган мөрдөхийг нөгөө талд уриалав. Ээлжит уулзалт хийх өдөр хугацааны талаар тохиролцоогуй. Уулзалт 2-р сард хийж болзошгуй гэж урьд европын дипломат төлөөлөгч мэдээлсэн билээ. Энэ долоо хоногт Иран улсаас ээлжит уулзалт Каирт хийхийг санаачлав. Гэвч египетийн тал уулзалтыг хүлээж авах эсэхээ одоогоор батлаагуй байна.