Ленинградын бүслэлтийг сэтлэснээс хойш өнөөдөр 1-р сарын 27-нд 69 жил болж байна. Энэ Орос улсын түүхийн их тэмдэглэлтэй өдрийг Цэргийн гавьяаны өдөр хэмээн зарлав. Дэлхийн 2-р дайны үеийн гитлерийн цэргийн бүслэлт 900 өдөр шөнө үргэлжлэсэн юм. Энэ завсар булаан эзлэгчдийн бүслэсэн хот ажиллаж, амьдарч, байлдаж байв. Ленинград буудлага, бөмбөгдөлт, аймшигт өлсгөлөн, хахир хүйтнийг даваж ялалт байгуулсан юм.

Ленинградын төлөө тулаан Дэлхийн 2-р дайны түүхэнд хамгийн удаан үргэлжлэв. Гитлер хотыг үнсэн товрог болгохыг санаархсан билээ. 1941 оны намраас бүслэлт хотын 1 сая орчим оршин сүүгчийн амь насыг бурэлгэв. Улс орон, дэлхийн дахин лениградынхны баатарлаг гавьяаг харсаар байв. Бүслэлтийг денгеж 1944 оны 1-р сарын 27-нд сэтлэсэн юм. Нева мөрний хотын төлөө байлдаанд германы 50 дивизийг бутниргэсэн гэж Оросын ШУА-ийн Бух нитийн түүхийн хүрээлэнгийн шинжээч Михаил Мягков тэмдэглэн хэлээд: «Манай болон хойч үеийнхэн Ленинградын гавьяа ба Ленинградад хэлмэгдэгсдийг хэзээ ч мартах ёсгуй. Үнэн чанартаа Ленинград зөвлөлт-германы цэргийн хойд хэсэгт германы цэргүүдийг холбож байсан. Хот бууж өгөх нь бух фронт дампуурна гэсэн үг байв. Энэ нь 1941 онд дайсан Москваг ч булаан эзлэх уршигтай болох байсан. Иймээс Ленинградын хамгаалалт улс төр-ёс суртахууны төдийгүй цэргийн нэн чухал ач холбогдолтой байсан» гэлээ.

Дурсгалын арга хэмжээнүүд 1-р сарын тууш хот даяар үргэлжилж байна. Энэ едруудэд ялангуяа «Ленинградын бүслэлтийн сэтлэлт» музей-дархан цаазтай газарт олон хүн ирж байна гэж музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Тамара Прудникова хэлээд: «Энэ өдрүүдэд маш олон хүн ирж байна. Бид энэ үйл явдалд зориулан Ленинградын батлан хамгаалалтын музейн сангаас тусгай үзэсгэлэн гаргаж байна» гэв.

1-р сарын 27-нд Санкт-Петербургад ёслол Невийн өргөн чөлөөний 14 -р байшингийн дэргэд хийх цуглаанаар эхэлдэг. «Иргэд ээ! Их бууны буудлагын үеэр гудамжны энэ тал илүү аюултай» гэсэн бичээс буслэлтийн үеэс хойш байшингийн хананд хадгалагдаж ирсэн юм. Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Пискаревын дурсгалын оршуулгын газар болон баатарлаг хотын оршин сүүгч, хамгаалагчдын оршуулсан өөр газарт хэлхээ цэцэг өргөж байна. Өнөө орой 69 жилийн тэртээхийн нэгэн адил Нева мөрөн дээр баярын ёслолын буудлага нижигнэх юм.