2013 онд БНХАУ-ын ДНБ урьдын 2012 оныхоос бага зэрэг түргэн өсөн нэмэгдэнэ гэж тус улсын Төв банк үзэж байна. « Бид ОУВС-ийн таамаглалыг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч байна. Өсөлт бараг 8 хүвь болно « гэж Хятад улсын Төв банкны дэд дарга Йи Гань Давост Дэлхийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ. 2012 онд Хятад улсын ДНБ-ний өсөлт удааширч, 7,8 хүвь болсон билээ. Энэ нь 1999 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт юм. 1-р сард ОУВС-аас нийтлүүлсэн таамаглалд 2013 онд өсөлт 8,2 хүвь болох юм. Йи Ганийн хэлснээр дотоодын хэрэглээний эрэлт Хятад усын ДНБ-ний өсөлтөд гол үүрэг гүйцэтгсээр байна. 2013 онд Хятад улсад инфляци 3 орчим хүвь болно гэж тус улсын Төв банкны дэд дарга үзэж байна.