Хятадын юань дэлхийн нөөцийн валютын хүвьд долларыг ойрын үед орлохгуй бололтой гэж өнөөдөр АНУ-ын сангийн сайд асан Гарвардын их сургуулийн профессор Лоуренс Саммерс швейцарын Давост Дэлхийн эдийн засгийн форумын санал шүүмжлэлийн үеэр хэллээ. « Долларын гол байр суурь өөрчлөгдөхгүй байх. Юу гэвэл Бээжин оюанийн солилцооны ханшийг шинэчлэх механизмыг идэвхтэй ашиглахзгуй байна» гэж Саммерс узэж байна. Юанийн ханшийг зориуд доошлуулснаар хятадын экспортын бараа таваар хямд хэвээр байна гэж АНУ узэж байна. Энэ нь Бээжинтэй хийх худалдаанд америкийн тал их алдагдал хүлээх шалтгаан болсон гэж тус улс үзэж, юанийн ханшийг аль болох тургэн нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байна.