Энэ долоо хоногт сайшаасан БНАСАУ-ын эсрэг хоригийг өргөжүүлэх НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг улс даяар хилэгнэн зэвүүцэж байна. АНУ ба түүний холбоотнуудын санаачилгаар баримт бичгийг батласан гэж бух бүс нутгийн оршин суугчид үзэж, америкийн эсрэг уриа лоозон дэвшүүлж байна. Радио телевизээр цэргийн марш болон улс орны удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир, Ким Чен Ын нарын гавьяаг сайрхан магтсан дүүнүүдыг нэвтрүүлж байна. Энэ өдрүүдэд олон солонгос хун Солонгосын ардын армийн эгнээнд элсэхийг сайн дураараа хусэв. Сонинууд умард солонгосын нийгмийн бух төлөөлөгчийн ээлжит 3 дахь цөмийн туршилт аль болох түргэн хийж, АНУ-ын едеен хатгах бодлогын хариуд пуужингаа хөөргөсөөр байхыг уриалж хэлсэн үгнүүдээс иш татаж байна. Өнгөрсөн оны 12-р сард БНАСАУ хиймэл дагуул бухий «Ынха-3» зөөгч пуужингаа хөөргсөнтэй холбогдулан АЗ-еес БНАСАУ-ын эсрэг хоригийг өргөжүүлэх тогтоол гаргажээ.