Египетийн Порт-Саидад болсон эмгэнэлт хэрэг явдалд хамаатай 21 ялтныг цаазаар аваачих шийтгэл Хосни Мубаракын дэглэмийг түлхэн унгасан хувьсгалын хоёр жилийн ойг баасан гаригт «тэмдэглэснээс» хойш ус орон даяар хүч хэрэглэх ажиллагааг гааруулав. Өчигдөр Порт-Саидад оршин суугчид нь цагдаа нартай мөргөлдөв. Хоёр талаас автомат зэвсэг хэрэглэсний улмаас 36 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархдаж бэртэв. Эсэргүүцлийн цуглаан жагсаал болон хүүль сахиулах байглуулагын ажилтнуудтай мөргөлдөх хэрэг явдал бусад хтотод ч болж байна. Шинэ хувьсгал хийнэ гэж сөрөг хүчин мэдэгдээд ерөнхийлөгч Мурсид хандан саяхан батласан Үндсэн хүүлийг хүчингуй болгож, үндэсний эв нэгдлийн засгийн газрыг эмхлэн байгуулахыг уриалж байна. Ийн нөхцөлд ерөнхийлөгч иргэддээ Твиттерээр хандан хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг жагсагчдад уриалав. Өчигдөр төрийн тэргүүн Батлан хамгаалах зөвлөлийн яаралтай хуралдаан хийлгэж, төр тэмцэл хөдөлгөөнд нэрвэгдсэн нутагт онц байдал тогтоох эрхтэйг мэдэгджээ. Одоо Египет улсад их шаардагдаж байгаа мөнгөн зээл авах асуудлаар Дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд хэлэлцээ хийж байсан ерөнхий сайд Хишам Кандилийг Давосаас яаралтай дуудан буцаав. Мурси енеедер Аддис-Абед хийх аялчлалаа болиулав. Тэрээр африкийн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцох байсан.

2012 оны 2-р сард Порт-Саидад египетийн хөл бөмбөгийн хоёр багын тэмцээний дараа цэнгэлдэх хурээлэнгээс гарч яваа хөгжөөн дэмжэгчид зодолдож шахалдсны улмаас 72 хун амь насаа алдаж, олон зуун хүн бэртэж шархдсан билээ.