Оросын Приморье бүс нутгийн нийслэл Владивосток хот АНДБН-ийн улс төрийн төв ахин болж байна. Маргааш энд Ази Номхон далайн парламентын чуулган нээгдэнэ. Энэ бүс нутгийн орнуудын депутатууд ба сенатчид урьд өмнө энэ хотод болсон Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн байгууллагын дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэрүүдийг хууль ёсоор батлах юм.

Парламент хоорондын ийм уулзалт урт хугацааны стратегийн хэлхээ холбоог төлөвшүүлэх ба агуулга төгөлдөр гэрээ байгуулах үр дүнтэй болдог гэж олонхи улс төрч үзэж байна.

Чуулганы хөтөлбөрийн хүрээнд Сибирь, Алс Дорнодын хөрөнгө оруулах төслүүд болон эрдэм шинжилгээний ба боловсролын хамтын хөтөлбөрүүдийг зохиох оросын санаачилгыг танилцуулна. Ази Номхон далайн парламентын форумын энэ удаагийн 21-р чуулган урьдынхаас илүү өргөн хүрээтэй гэж Оросын парламентын дээд танхимын тэргүүн, чуулганы дарга Валентина Матвиенко мэдэгдээд

«Энэ арга хэмжээ чухал ач холбогдолтойд бүгдийн анхаарлыг хандуулмаар байна. Чуулган Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын дараагаар хуралдаж,  анхаарал татаж байна. Нөлөө бүхий төлөөлөгчид түүнд оролцоно. Бид Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай ажил хэрэгч сайн харилцаатай байх нь нэн чухал» гэв.

Улс төрийн өөр өөр байгууламж, эдийн засгийн хөгжил нь янз бүрийн түвшинтэй дэлхийн 28 орны 1000 гаруй депутат, сенатч дээд хэмжээний уулзалтад оролцохоор Владивостокад хүрэлцэн очлоо. Эдгээр улс дэлхийн нийт хүн амын 40 хувь нь суудаг бүс нутгийг төлөөлж байна.

Сүүлийн хэдэн арван жилд энэ бүс нутгийн эдийн засгийн өсөлт эрчимтэй нэмэгдэв. Дэлхийн бараа бүтэгдээхүүний эргэлтийн тэн хагас гаруй нь АНДБН-т ногдож байна. Хэтдээ энэ үзүүлэлт өсөн нэмэгдэнэ. Юу гэвэл дэлхийн үйлдвэр худалдааны идэвхжлийн төв евро атлантын орон зайгаас АНДБН-т шилжих үйл явц үргэлжилж байна.

Владивостокад форумын чуулган түүхэнд анх удаа уламжлалт хүрээнээсээ халих тухай Холбооны зөвлөлийн дэд дарга Ильяс Умаханов «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд

«Владиовостокын энэ удаагийн форум урьдынхаас юугаар ялгаатай байна вэ гэвэл ажиглагчдын байгууллагыг бий болгохыг тэмдэглэмээр байна. Ази Номхон далайн парламентын чуулганд нэгдсэн 28 улсаас гадна Афганистан, Казахстан, Мьянма, Энэтхэг улсуудын төлөөлөгчид форумд оролцоно. Түүнээс гадна олон улсын 10 байгууллагын төлөөлөгчдийг оролцуулах гэж байна. ШХАБ-ыг Ерөнхий нарийн бичгийн дарга нь төлөөлөх юм» гэлээ.

Мансууруулах бодисыг тархаан тээвэрлэх асуудлыг Владивостокад тусад нь авч үзэх юм. Афганистаны төлөөлөгчид хэлэлцүүлэгт оролцоно. Орос улсаас афганистаны мансууруулах бодистой тэмцэх парламент хоорондын байгууллагыг АНДБН-т байгуулахыг санаачилсныг нийтээр мэднэ.