Театр киноны домогт жүжигчин, дуучин Владимир Высоцкийн мэндэлсний 75 жилийн ой 2013 оны 12-р сарын 25-нд болов. Тэрээр 42 настайдаа өөд болжээ.

Владимир Высоцкийн уран бүтээл сая сая хүнийг бишрүүлэв. Одоо шүлэг, дууны дискиг нь олон ширхгээр хэвлэн гаргаж байна. Хөшөө босгож, музей байгуулжээ. Гэвч Владимир Высоцкий амь мэнд байсан үед нэг ч шүлэг нь нийтлэгдэж, албан ёсны нэг ч концерт зохион байгуулагдаагүй байсан. Гэвч тэрээр сонсогч, үзэгч олны хайр халамжийн төвд байв. Высоцкий нийт олны санаа сэтгэлийг илэрхийлснээрээ нэр цуутай болсон байх.

Одоо Владимир Высоцкий «Хурдлаж яваа жороо морь» дуугаа дуулна. (Дуу)

1967 онд үзэгч олон Владимир Высоцкийн уран бүтээлтэй анх танилцав. Түүний тоглож, хэдэн дуугаа дуулсан «Вертикаль» кино дэлгэцнээ гарсан. Киноны зарим ангийн зургийг Хойд Кавказад авсан байна. Түүнээс хойш хэдэн арван жил өнгөрсний дараа «Энд Владимир Высоцкий уулны тухай домогт дуунуудаа зохиосон юм» гэж сийлэн бичсэн цагаан гантиг самбар Эльбрус орчмын «Иткол» зочид буудлын байшинд хадсан байна. (Дуу)

«Уултай салах тухай» дууг Владимир Высоцкий дууллаа.

«Вертикаль» кино дэлгэцнээ гарсан үед Высоцкий Москвагийн нэрд гарсан Таганка дахь театрын жүжигчин байсан хийгээд амьсгаа хураатлаа тэнд ажилласан юм. Тайзнаа гарч тоглох бүртээ бүх уран чадвар, хүчин чадлаа шавхан ашиглаж байв. Тэрээр их хүч нөлөөтэй зүтгэлтэн байсан. Высоцкий кино, жүжиг, концертод бүх хүч чадлаа дайчлан тоглож байсан. «Дуучин микрофоны өмнө дуулж байна» дуунд энэ тухай өгүүлжээ. (Дуу)

60-д оны сүүлээр Владимир Высоцкий « Увдисч эм» францын кино үзээд орос гаралтай францын эмэгтэй Марина Владид хайртай болжээ. Тэд 12 жил хоёулаа хамтадаа амьдарсан юм. Энэ завсар нэрд гарсан дуучин,жүжигчний амьдралын «аймаар хурдыг» бага зэрэг тогтоон барьж зөөлрүүлэхийг Марина Влади оролдож ирсэн билээ.

Марина Владид зориулсан «Тэр Парист байсан» дууг Владимир Высоцкий дуулна. (Дуу)

Владимир Высоцкий ямар ч үзэгч, сонсогчийн сэтгэл хөдөлгөж байв. Тэрээр жолооч, тамирчин, сансрын нисэгч, академич, оюутан гээд бүгдийн сэтгэл татаж байжээ. Владимир Высоцкий цуврал дуугаа дайнд зориулсан юм. Кино театрын домогт жүжигчин, дуучин Владимир Высоцкийн дурсгалд зориулсан өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн төгсгөлд «Нисэгчийн дууг» сонсоно уу. (Дуу)