Оросын сансрын агентлаг Ангараг гариг руу нислэг хийх орос-европын анхны «ЭкзоМарс» төслийг хэрэгжүүлэх эхний үед хэрэглэх багаж зохион бүтээх ажлыг бүрэн санхүүжүүлсэн тухай Оросын ШУА-ийн Сансрын судлалын хүрээлэнгийн захирал Лев Зелёный мэдээллээ. Европын сансрын агентлагтай хамтран зохиосон төслийн дагуу 2016 онд тойрог замын зонд, 2018 онд робот маягийн модуль Ангараг гаригийн хөрсний сорьцыг дэлхийд уламжлахаар явуулна. Эдгээр хоёр аппаратыг оросын «Протон-М» зөөгч пуужингаар хөөргөхөөр төлөвлөжээ. Эхлээд европын тал мөн төслийг америкчуудтай хамтран хэрэгжүүлэх бодолтой байсан. Гэвч НАСА төслөөс гарав. Тэгээд Европын сансрын агентлаг төсөлд нэгдэхийг Оросын сансрын агентлагад санал болгожээ.