Маргааш Япон улс дэлхийн гадрагыг ажиглах тагнуулын хоёр хиймэл дагуулаа хөөргөх бодолтой байна гэж Японы агаар сансрын агентлаг мдээллээ.«Мицубиси хэви индастриз» корпорацийн боловсруулж бүтээсэн нэгэн хиймэл дагуул радарын мониторинг хийж, шөнийн ба үүлтэй байх нөхцөлд дэлхийн гадрагад барилга байгууламжуудыг ажиглах чадвартай юм. 2 дахь аппарат нь дэлхий дээр байгаа дөнгөж 40 см объектыг ажиглах хараа зүйн мэдрэмж сайтай төхөөрөгтэй байна. Энэ нь америкийн арилжааны хиймэл дагуулуудын техникийн боломжод нийцэж байна.

Эдүгээ Япон улс хараа зүйн тагнуулын гурван болон радарын нэгэн хиймэл дагуултай байна. Токио БНАСАУ-аас пуужин олонтаа хөөргөж байгаатай холбогдуулан хиймэл дагуулын системээ өргөжүүлэх шийдвэр гаргав. Умард Солонгос байлдааны баллистик пуужингаа туршиж байна гэж гадаадын хэдэн ажиглагч үзсэн юм. Японы засгийн газар ойрын таван жилд тагнуулын хараа зүйн ба радарын нийт зургаан хиймэл дагуулыг тойрог замд гаргахаар шийдвэрлэв. Эдгээр хиймэл дагуул шаардлагатай тохиолдолд өдөрт хоёр удаа дэлхийн гадрага дахь ямар ч цэгийн гэрэл зураг, мэдээлэл авах боломжтой юм.

Өнгөрсөн онд Пхеньян алсын тусгалтай хоёр пуужингаа хөөргөв.Харин японы ажиглах систем умард солонгосын нэгэн пуужингийн хөөргөлтийг мэдрэж илрүүлээгүй байна.