Дэлхийн 2-р дайны үеийн домогт Т-34 танк Сталинград орчмын тулаанд гитлерийн булаан эзлэгчдийг ялсны 70 жилийн ойн парадыг тэргүүлнэ. 2-р сарын 2-нд Волгоградад (урьдын Сталинград) хотод болох парадад дайны үеийн дүрмийн хувцастай цэргүүд оролцох юм. Домогт тулаанд оролцсон 1000 гаруй цэрэг хүндэт индэр дээр байх болно.Нацистуудыг Ижил мөрөн луу гаргалгүй Сталинград орчимд ялалт байгуулахын төлөө зөвлөлтийн 1 сая 200 мянган цэрэг амь үрэгдсэн юм. Сталинградын тулаан Дэлхийн 2-р дайнд эрс эргэлт гаргажээ.