Казахстан Ираны атомын хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийх тохилог нөхцөл боломж дэлхийн хамтын нийгэмлэг ба Иран улсад олгоход бэлэн байна гэж Казахстаны ГХЯ-ны тэргүүн Ерлан Идрисов мэдэгдлээ. Иран улстай сөргөлдөх ажиллагааг гааруулахаас татгалзах цаг болсон гэдэгт өрнөдийн түншүүдийг итгүүлэхийг Казахстаны удирдлага нэг бус удаа оролдсон тухай тэрээр мэдээлэв.Цэргийн атомын хөтөлбөрөөс татгалзах нь ямар давуутайг тэрээр Казахстаны жишээгээр харуулав. 1991 онд Казахстан Семипалатинский туршилтын том талбарыг хаасан юм. Энэ нь Казахстаныг цөмийн зэвсэггүй болгох замаар хийсэн анхны алхам боллоо. Тус улс дэлхийд хэр хэмжээгээрээ дөрөвт орох цөмийн зэвсгээс сайн дураараа татгалзав. 1994 онд сүүлчийн цөмийн цэнэгийг Казахстаны нутаг дэвсгэрээс гаргаж явуулсан билээ.